1 MONGOLIA'S TOTAL NUMBER OF CONFIRMED MEASLES CASES EXCEEDS 500 WWW.DESHSEWAK.ORG  PUBLISHED:2025/04/15      2 ISHOWSPEED EXPLORES TRADITIONAL CULTURE, STREAMING TO 39 MILLION VIEWERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/15      3 WORLD BANK TO COOPERATE WITH ULAANBAATAR CITY TO REDUCE AIR POLLUTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/15      4 MONGOLIA: PRIORITISE INCREASING CITIZEN AWARENESS OF RIGHT TO PRIVACY, SAYS EXPERT WWW.OHCHR.ORG PUBLISHED:2025/04/15      5 SME DEVELOPMENT FUND NOW ACCEPTING SOFT LOAN APPLICATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/15      6 MONGOLIA ANNOUNCES TWO AND A HALF MONTHS FISHING BAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/15      7 "MONGOLIA IS A MARKET BRIMMING WITH UNTAPPED POTENTIAL" WWW.MUMNET.COM PUBLISHED:2025/04/15      8 TUGRUG'S EXCHANGE RATE PROJECTED TO STABILIZE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/14      9 AUSTRALIAN OPERATOR EYES LNG PROJECT TO EXPLOIT MONGOLIAN UNCONVENTIONAL GAS WWW.UPSTREAMONLINE.COM PUBLISHED:2025/04/14      10 MONGOLIA INFLATION ACCELERATES TO 9.1 PERCENT IN MARCH WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/14      ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД УЛС ТӨРИЙН ТОМИЛГОО ХИЙСНИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН БИЕТ ХЭМЖЭЭ БАГАСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     УУЛ УУРХАЙН БИРЖ ДЭЭР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”, “ЭНЕРЖИ РЕСУРС”, “ЭРДЭНЭТ ТӨҮГ”-ЫН АРИЛЖАА АМЖИЛТГҮЙ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ГУРВАН ТЭСИЙН УУРХАЙД АЖИЛЛАДАГ 77 АЖИЛТАН ХОРДЛОГОД ОРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ОРОС, МОНГОЛЫН ХАМТАРСАН КОМПАНИ АГААРЫН ХӨЛГҮҮДИЙГ ШАТАХУУНААР ЦЭНЭГЛЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     1008 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ БОРЛУУЛЖ, ГЭР ХОРООЛЛЫН ГАЗАР ХУДАЛДАН АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ЦЕГ: 2500 ХҮНИЙГ НЭГ УДАА МАНСУУРУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ БОДИС ХУРААЖ АВСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14     Б.ЭНХБАЯР “ЖЕНКОГИЙН ЗАСГИЙН ГАЗАР”-ЫГ ТАНХАЙРЛАА ЗОГСООХЫГ ШААРДАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14     "ГАНГИЙН ТӨСЛИЙГ ГАЦААСНААРАА “КЬЮ ЭС СИ” БИШ УЛС ИЛҮҮ ХОХИРНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14    

1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газар худалдан авна www.news.mn

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр (2025.04.15) Баянбүрдийн тойргийн орчимд ажиллах үеэрээ Хятадын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах замаар орон сууцжуулах ажлыг хийнэ гэж мэдэгдлээ.
Одоогоор нийслэлээс газар эзэмшигч нартай зөвшилцсөнөөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог явах зам дагуу нүүрний эгнээнд байрлаж байсан хоёрдогч түүхий эд худалдан авч борлуулдаг байсан цэгүүдийг чөлөөлжээ.
Энэхүү чөлөөлөгдсөн газарт бүтээн байгуулалт хийнэ гэж мэдэгдлээ.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Төв талбайгаас нэг км зайд хоёрдогч түүхий эд авдаг, мөн дугуй засвар, тос тосолгоо хийдэг газрууд бий. Нийтийн эзэмшлийн зам талбайд түүхий эд аваад, тос асгаж байдаг. Энэ бол Улаанбаатар хотын төлөвлөлт биш. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ онд хэсэгчилсэн байдлаар 40 гаруй байршилд газар чөлөөлөхөөр төлөвлөсөн. Зөвшилцлийн хүрээнд хэлцлүүд хийгдэж, энэ газрыг чөлөөлөөд байна.
Чөлөөлөгдсөн газрыг бид инженерийн шугам сүлжээтэй нь хамт барилгын компаниудад санал болгоно.  Чөлөөлөгдсөн газар барилгын компани орон сууц барьж, түүнээсээ 15-20 хувийг нь газрын нөхөн төлбөрт нийслэлд өгнө.
Нийслэл уг байрыг Нийслэлийн орон сууцны корпораци (НОСК) -аар дамжуулан борлуулж, төлбөрийг нь газрын сан бүрдүүлэхэд ашиглана.
Тухайлбал, 1008 айлын орон сууцыг НОСК-аар дамжуулан  худалдан борлуулж, Дэнжийн мянгын гэр хорооллын айлын газрыг худалдан авах сан бүрдүүлж ажиллана. “Хашаандаа сайхан амьдаръя” гэдэг уриалга бодит амьдралтай нийцэхгүй. Хашаандаа сайхан амьдарна гэхээр гал түлнэ, инженерийн  шугам сүлжээ байхгүй тул хөрс бохирдуулна. Тэгэхээр бид чөлөөлөгдөж байгаа газруудыг барилгын компанид өрсөлдүүлж өгнө.
Барилгын компани барьсан орон сууцныхаа ашигтай талбайнхаа 20 хүртэл хувийг НОСК д өгч, борлуулсан мөнгөөрөө гэр хорооллын газрыг худалдан авах схемд шилжсэн.
Эрх зүйн орчин бүрдсэн. Энэ жилийн тухайд Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэд, хэдэн байршилд газар чөлөөлөлт хийнэ.
1008 айлын орон сууцан дээр ирэх зургадугаар сард Улсын комисс ажиллана. Үүний дараа худалдан борлуулах ажил эхэлнэ” гэлээ.
Г.ХОРОЛ



Нийтэлсэн огноо2025-04-15