1 MONGOLIA'S TOTAL NUMBER OF CONFIRMED MEASLES CASES EXCEEDS 500 WWW.DESHSEWAK.ORG  PUBLISHED:2025/04/15      2 ISHOWSPEED EXPLORES TRADITIONAL CULTURE, STREAMING TO 39 MILLION VIEWERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/15      3 WORLD BANK TO COOPERATE WITH ULAANBAATAR CITY TO REDUCE AIR POLLUTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/15      4 MONGOLIA: PRIORITISE INCREASING CITIZEN AWARENESS OF RIGHT TO PRIVACY, SAYS EXPERT WWW.OHCHR.ORG PUBLISHED:2025/04/15      5 SME DEVELOPMENT FUND NOW ACCEPTING SOFT LOAN APPLICATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/15      6 MONGOLIA ANNOUNCES TWO AND A HALF MONTHS FISHING BAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/15      7 "MONGOLIA IS A MARKET BRIMMING WITH UNTAPPED POTENTIAL" WWW.MUMNET.COM PUBLISHED:2025/04/15      8 TUGRUG'S EXCHANGE RATE PROJECTED TO STABILIZE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/14      9 AUSTRALIAN OPERATOR EYES LNG PROJECT TO EXPLOIT MONGOLIAN UNCONVENTIONAL GAS WWW.UPSTREAMONLINE.COM PUBLISHED:2025/04/14      10 MONGOLIA INFLATION ACCELERATES TO 9.1 PERCENT IN MARCH WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/14      ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД УЛС ТӨРИЙН ТОМИЛГОО ХИЙСНИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН БИЕТ ХЭМЖЭЭ БАГАСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     УУЛ УУРХАЙН БИРЖ ДЭЭР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”, “ЭНЕРЖИ РЕСУРС”, “ЭРДЭНЭТ ТӨҮГ”-ЫН АРИЛЖАА АМЖИЛТГҮЙ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ГУРВАН ТЭСИЙН УУРХАЙД АЖИЛЛАДАГ 77 АЖИЛТАН ХОРДЛОГОД ОРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ОРОС, МОНГОЛЫН ХАМТАРСАН КОМПАНИ АГААРЫН ХӨЛГҮҮДИЙГ ШАТАХУУНААР ЦЭНЭГЛЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     1008 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ БОРЛУУЛЖ, ГЭР ХОРООЛЛЫН ГАЗАР ХУДАЛДАН АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ЦЕГ: 2500 ХҮНИЙГ НЭГ УДАА МАНСУУРУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ БОДИС ХУРААЖ АВСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14     Б.ЭНХБАЯР “ЖЕНКОГИЙН ЗАСГИЙН ГАЗАР”-ЫГ ТАНХАЙРЛАА ЗОГСООХЫГ ШААРДАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14     "ГАНГИЙН ТӨСЛИЙГ ГАЦААСНААРАА “КЬЮ ЭС СИ” БИШ УЛС ИЛҮҮ ХОХИРНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14    

ЦЕГ: 2500 хүнийг нэг удаа мансууруулах хэмжээний бодис хурааж авсан www.eagle.mn

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр хар тамхитай холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Батхуяг "Хар тамхитай холбоотой 77 зөрчил бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42 буюу 55 хувиар өссөн. 72 зөрчил нь Улаанбаатар хотод, тав нь орон нутагт үйлдэгдсэн. Хар тамхитай холбоотой хоёр гэмт хэргийг танилцуулъя.
Монгол Улсын гадны иргэнтэй хамтран гадаад улсаас мансууруулах үйлчилгээтэй синтетик  төрлийн бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад худалдан борлуулж байна гэсэн мэдээллийн дагуу шалгаж, гэмт этгээдийг дайчлан баривчилсан. Шалгахад 510 гр мансууруулах үйлчилгээтэй, НҮБ-ын 1971 оны конвенцын хоёрдугаар заалтад багтсан 2500 хүнийг нэг удаа мансууруулах хэмжээний бодисыг хурааж авсан. Уг бодис нь сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй метам, метамфетамины төрлийн бодис байсан. Уг этгээдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Уг этгээд өмнө нь Хар тамхитай газар энэ төрлийн гэмт хэргээр гадуур шалгагдаж байх хугацаандаа дахин ийнхүү гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Уг мансууруулах үйлчилгээтэй бодис нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын сан, удмын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, маш хүчтэй донтуулдаг, тухайн бодисоо олж авахын тулд тухайн хүн ямар ч гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг аюултай бодис байдаг.
Хоёр дахь гэмт хэргийг манай улсын дөрвөн иргэн ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эмийг хууль бусаар хилээр нэвтрүүлж Улаанбаатар хотод орж ирэхэд баривчилсан. Дөрвөн этгээдийн гуравт нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэгийг нь хязгаарлалт тогтоох арга хэмжээ аваад байна. Уг эм нь эмчийн энгийн жороор олгогддог. Тухайн эмийг хүүхэд залуучууд мансуурах зорилгоор эмнэлгийн бус ахуйн нөхцөлд хэрэглэж байна. Өвчин намдаах зорилгоор хоногт нэг ширхэг уудаг энэ эмийг 5-10 ширхгээр тарианы устай найруулж, судсаар тарьж хэрэглэж байна. Энэ явцдаа судасны гадуур тарих болон судас бөглөрөх шалтгаанаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
2022 оноос хойш энэ төрлийн гэмт бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 13 өсвөр насны хүүхэд амиа алдаж, 40 гаруй хүүхэд гар, хуруугаа тайруулсан. Сүүлийн үед цагдаагийн байгууллагаас олон тооны хар тамхины хэргийг илрүүлж байна. Их хэмжээний бодисуудыг хурааж авч байна. Үүнтэй холбоотойгоор хар тамхичид, Хар тамхитай газар шалгагдаж байсан, шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, ял шийтгэгдэж байсан этгээдүүд хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид болон нэр хүндэд халдах, гэмт хэрэгт гүтгэх дайралтууд хийж байна. Жишээлбэл, Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдыг хураасан бодисоо зардаг, өөрсдөө хэрэглэдэг гэсэн гүтгэлгийн чанартай мэдээллүүд явж байна. Тиймээс үүн дээр тайлбар хийх нь зүйтэй. Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдыг улирал бүр шалгаж, дотоодын шалгалт болон ЦЕГ-ын Аюулгүй байдлын албанаас шалгалт хийдэг. Тиймээс хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхи хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хар тамхитай тэмцэхээр өдөр, шөнөгүй ажиллаж байж илрүүлж чадна. Ажлынхаа үүргийг ухамсарласан залуучууд байдаг. Тиймээс Хар тамхитай газрын ажлыг сулруулахаар хар пи ар явж байна" гэв.



Нийтэлсэн огноо2025-04-15