1 MONGOLIA'S TOTAL NUMBER OF CONFIRMED MEASLES CASES EXCEEDS 500 WWW.DESHSEWAK.ORG  PUBLISHED:2025/04/15      2 ISHOWSPEED EXPLORES TRADITIONAL CULTURE, STREAMING TO 39 MILLION VIEWERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/15      3 WORLD BANK TO COOPERATE WITH ULAANBAATAR CITY TO REDUCE AIR POLLUTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/15      4 MONGOLIA: PRIORITISE INCREASING CITIZEN AWARENESS OF RIGHT TO PRIVACY, SAYS EXPERT WWW.OHCHR.ORG PUBLISHED:2025/04/15      5 SME DEVELOPMENT FUND NOW ACCEPTING SOFT LOAN APPLICATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/15      6 MONGOLIA ANNOUNCES TWO AND A HALF MONTHS FISHING BAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/15      7 "MONGOLIA IS A MARKET BRIMMING WITH UNTAPPED POTENTIAL" WWW.MUMNET.COM PUBLISHED:2025/04/15      8 TUGRUG'S EXCHANGE RATE PROJECTED TO STABILIZE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/14      9 AUSTRALIAN OPERATOR EYES LNG PROJECT TO EXPLOIT MONGOLIAN UNCONVENTIONAL GAS WWW.UPSTREAMONLINE.COM PUBLISHED:2025/04/14      10 MONGOLIA INFLATION ACCELERATES TO 9.1 PERCENT IN MARCH WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/14      ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД УЛС ТӨРИЙН ТОМИЛГОО ХИЙСНИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН БИЕТ ХЭМЖЭЭ БАГАСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     УУЛ УУРХАЙН БИРЖ ДЭЭР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”, “ЭНЕРЖИ РЕСУРС”, “ЭРДЭНЭТ ТӨҮГ”-ЫН АРИЛЖАА АМЖИЛТГҮЙ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ГУРВАН ТЭСИЙН УУРХАЙД АЖИЛЛАДАГ 77 АЖИЛТАН ХОРДЛОГОД ОРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ОРОС, МОНГОЛЫН ХАМТАРСАН КОМПАНИ АГААРЫН ХӨЛГҮҮДИЙГ ШАТАХУУНААР ЦЭНЭГЛЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     1008 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ БОРЛУУЛЖ, ГЭР ХОРООЛЛЫН ГАЗАР ХУДАЛДАН АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ЦЕГ: 2500 ХҮНИЙГ НЭГ УДАА МАНСУУРУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ БОДИС ХУРААЖ АВСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14     Б.ЭНХБАЯР “ЖЕНКОГИЙН ЗАСГИЙН ГАЗАР”-ЫГ ТАНХАЙРЛАА ЗОГСООХЫГ ШААРДАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14     "ГАНГИЙН ТӨСЛИЙГ ГАЦААСНААРАА “КЬЮ ЭС СИ” БИШ УЛС ИЛҮҮ ХОХИРНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14    

Орос, Монголын хамтарсан компани агаарын хөлгүүдийг шатахуунаар цэнэглэнэ www.eagle.mn

Засгийн газар 2023, 2024 оныг Монголд зочлох жил болгон зарлаж "Go Mongolia" хөтөлбөр хэрэгжүүлэн улсаа сурталчлах ажилд багагүй мөнгө зарцуулсан. Дэлхий даяар олон дагагчтай нөлөөлөгчдийг улсдаа урих, дэлхийн бусад улс орнуудад улсаа сурталчлах арга хэмжээ зохион байгуулах зэрэг нь үр дүнгээ өгч жуулчдын тоо нэмэгдсэн. Гэхдээ аялал жуулчлалын дэд бүтэц муу, онгоцны тийзийн үнэ өндөр гээд аялал жуулчлалд саад болох хүчин зүйлс бишгүй олон. Ялангуяа далайд гарцгүй манай улсад ирэх холын гийчдэд агаарын тээврээс өөр сонголт үгүй. Тиймээс гадаадын авиа компаниуд манай агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулах сонирхол өндөр. Монгол Улсад агаарын хөлгийн үйлчилгээ эрхэлж буй дотоодын 20, гадаадын долоо буюу нийт 27 авиа компани үйл ажиллагаа явуулж байна. 2024 онд нийт нислэгийн тоо 91781 болж өмнөх оноос 44.6 хувиар, олон улсын хөөрөлт, буултын тоо 12990 болж 34.5 хувиар, орон нутгийн хөөрөлт, буултын тоо 10967 болж өмнөх оны мөн үeэc 6.3 хувиар өсжээ. Нийт хоёр сая 167300 зорчигч тээвэрлэснээс олон улсад нэг сая 746900 зорчигч, орон нутагт 420400 зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь 2023 онтой харьцуулахад олон улсын чиглэл 25 хувь буюу 435 мянган зорчигчоор, орон нутгийн чиглэл 0.25 хувь буюу 1000-аар өссөн үзүүлэлттэй ажээ. Ачаа тээврийн хувьд 2024 онд 10365 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд 2023 онтой харьцуулахад 21 хувиар өссөн байна.
2028 он хүртэл зорчигч, ачaa тээвэрлэлт тогтвортой өснө гэж тооцоолж байгаа ажээ. 2028 онд агаарын орчигч тээврийн тоо 2.55 сая хүрэх төлөвтэй байгаа талаар Зам, тээврийн яамнаас мэдээллээ. Тийзийн үнийг бууруулж чадвал үүнээс ч илүү нэмэгдэх боломжтой гэж үзжээ. Агаарын хөлгийн тээврийн үйлчилгээ авч буй иргэдэд хүрч буй тийзийн үнийн 36 орчим хувь нь агаарын хөлгийн түлшний үнээс хамаардаг байна. Харин агаарын хөлгийн шатахууны үнийн 86 орчим хувь нь хилийн үнээс шууд хамаардаг ажээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулжээ. Уг төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь OXУ-aac импортолж байгаа бөгөөд сүүлийн таван жилд TC-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өсжээ. БНХАУ-аас онгоцны түлш худалдан авахад төмөр замын царигийн зөрүүтэй байдал, Замын-Үүд боомтод онгоцны түлшийг хадгалах зориулалтын сав, насос станц, дотоодын тусгай вагонцистерн байхгүй зэрэг хүчин зүйлс саад болдог байна. Мөн БНХАУ-аас нийлүүлэгдэх онгоцны түлш стандартын хувьд Жет-А түлш бөгөөд шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжид Жет-А түлшийг TC-1 стандартын түлштэй хамтад нь ашиглах технологийн шийдэл анхнаасаа төлөвлөгдөөгүй ажээ. Тиймээс манай улс онгоцны түлшээ зөвхөн ОХУ-аас л авах боломжтой юм байна. Ганцхан газраас ямар ч зах зээлийн өрсөлдөгчгүйгээр авч байгаа ч Засгийн газар онгоцны түлшний үнийг хямд, тогтвортой байлгахаар хэлэлцээ хийжээ. Онгоцны шатахууныг зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр тийзийн үнэ буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой юм байна. Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүн дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомсдол үүсэж болзошгүй гэж үзжээ. Иймд Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ гэж үзжээ.
Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын зүгээс агаарын тээврийн салбарт хамтран ажиллах талаар өмнө нь удаа дараа хүсэлтээ илэрхийлсээр ирсэн бөгөөд Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний албан айлчлалын үеэр Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болот ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар урьдчилсан байдлаар гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээрт агаарын хөлгийн түлшний татварын тогтвортой байдалтай холбоотой заалтууд орсон учраас УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага үүсжээ. Хэлэлцээрийг талууд ёсчлон баталж хүчин төгөлдөр болгосноос хойш уг хэлэлцээр нь 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар тусгажээ.
Мөн ОХУ-тай хамтарсан компани байгуулж "Чингис хаан" нисэх онцны буудалд агаарын хөлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. МИАТ компани тендер зарлаж шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг юм. Харин удахгүй төр өөрөө энэ салбарт ажиллаж эхлэх нь



Нийтэлсэн огноо2025-04-15