1 MONGOLIA'S TOTAL NUMBER OF CONFIRMED MEASLES CASES EXCEEDS 500 WWW.DESHSEWAK.ORG  PUBLISHED:2025/04/15      2 ISHOWSPEED EXPLORES TRADITIONAL CULTURE, STREAMING TO 39 MILLION VIEWERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/15      3 WORLD BANK TO COOPERATE WITH ULAANBAATAR CITY TO REDUCE AIR POLLUTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/15      4 MONGOLIA: PRIORITISE INCREASING CITIZEN AWARENESS OF RIGHT TO PRIVACY, SAYS EXPERT WWW.OHCHR.ORG PUBLISHED:2025/04/15      5 SME DEVELOPMENT FUND NOW ACCEPTING SOFT LOAN APPLICATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/15      6 MONGOLIA ANNOUNCES TWO AND A HALF MONTHS FISHING BAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/15      7 "MONGOLIA IS A MARKET BRIMMING WITH UNTAPPED POTENTIAL" WWW.MUMNET.COM PUBLISHED:2025/04/15      8 TUGRUG'S EXCHANGE RATE PROJECTED TO STABILIZE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/14      9 AUSTRALIAN OPERATOR EYES LNG PROJECT TO EXPLOIT MONGOLIAN UNCONVENTIONAL GAS WWW.UPSTREAMONLINE.COM PUBLISHED:2025/04/14      10 MONGOLIA INFLATION ACCELERATES TO 9.1 PERCENT IN MARCH WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/14      ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД УЛС ТӨРИЙН ТОМИЛГОО ХИЙСНИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН БИЕТ ХЭМЖЭЭ БАГАСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     УУЛ УУРХАЙН БИРЖ ДЭЭР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”, “ЭНЕРЖИ РЕСУРС”, “ЭРДЭНЭТ ТӨҮГ”-ЫН АРИЛЖАА АМЖИЛТГҮЙ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ГУРВАН ТЭСИЙН УУРХАЙД АЖИЛЛАДАГ 77 АЖИЛТАН ХОРДЛОГОД ОРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ОРОС, МОНГОЛЫН ХАМТАРСАН КОМПАНИ АГААРЫН ХӨЛГҮҮДИЙГ ШАТАХУУНААР ЦЭНЭГЛЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     1008 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ БОРЛУУЛЖ, ГЭР ХОРООЛЛЫН ГАЗАР ХУДАЛДАН АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ЦЕГ: 2500 ХҮНИЙГ НЭГ УДАА МАНСУУРУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ БОДИС ХУРААЖ АВСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14     Б.ЭНХБАЯР “ЖЕНКОГИЙН ЗАСГИЙН ГАЗАР”-ЫГ ТАНХАЙРЛАА ЗОГСООХЫГ ШААРДАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14     "ГАНГИЙН ТӨСЛИЙГ ГАЦААСНААРАА “КЬЮ ЭС СИ” БИШ УЛС ИЛҮҮ ХОХИРНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14    

Б.Энхбаяр “Женкогийн Засгийн газар”-ыг танхайрлаа зогсоохыг шаардав www.news.mn

Улсын их хурлын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа өнөөдөр /202.04.14/ Засгийн газарт шаардлага тавьж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, тэрбээр гуравдугаар сарын 28-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гурван асуулт бүхий албан бичиг хүргүүлсэн.
Асуултад, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт төрийн алба болон тэдгээрт хэчнээн хүн ажиллаж байгаа талаар тоон мэдээлэл, чиг, үүрэг давхардсан алба болон цалин хөлс, бусад үйл ажиллагааны зардлын талаар мэдээлэл, мөн хяналт, бүтээмжийн хэчнээн менежер томилсон талаарх мэдээлэл авах хүсэлт багтжээ.
Тэгвэл тус асуултуудын хариулт ирсэн байна. Хариултыг харгалзаж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах тайлбарыг бичиж, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Тухайлбал, 
Нэг. Засгийн газар яамд, агентлагаас гадна нийт 57 хороо, комисс, зөвлөл байгуулснаас хуульд тухайлан чиг үүргийг нь заагаагүй 10 хороо, дөрвөн зөвлөл байгуулж. Энэ 14 зөвлөл, хороо нь 90 орон тоотой байх ба 30 тэрбум төгрөгийн төсөв зарцуулж байна. Хуулиар байгуулагдсан яамд, агентлагуудтай чиг үүрэг давхардсан, төрийн албаны шалгалт өгөөгүй, улс төрийн авлига болгож төрийг данхайлгаж, эзэн биегүй хоорондоо хариуцлагаа чихсэн эрх мэдлийн бүтцүүдийг үлэмж нэмэгдүүлж буй нь Үндсэн хуулийн бус бөгөөд төрийг удирдах, засаглах боломжийг алдагдуулахад хүргэж байна.
Хоёр. “Бүтээмжийн менежер”, “Хяналтын менежер” гэх Төрийн хэмнэлтийн хуулиар хориглосон орлогч захирлын цалин хангамж, статустай албан тушаалыг бий болгож төрийн өмчийн компани, банк, байгууллагад олноор томилжээ. Одоогоор 42 ийм албан тушаалтныг томилсон байх ба ойрын үед 100 гаргах гэж байна.
Томилсон албан тушаалтнуудыг харахад дийлэнх нь хамтарсан гэх халхавчаар “Женко” Х.Баттулгын туслахаас эхлээд ойрын хүрээллийн хүмүүсийг гол албан тушаалд тавьсан байна.
Үндэстэн дамнасан мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй асуудал нь өдөр бүр ил болж буй бөгөөд өөрийг нь дагасан бараг бүх хүн нь гэмт хэрэгт холбогдож өөрөө дандаа хуулийн хариуцлагаас зугтдаг энэ этгээдийн гар хөлүүдийг МАНай намын олонхийн Засгийн газар өөгшүүлж буйг гайхаж байна. “Женкогийн Засгийн газар” нэгэнт болсон байна. Зэвүү хүрч байна. Улс орныг 15 давхараас удирдаж буй гэх яриа худлаа биш болж таарч байна. Нэн даруй энэ танхайрлаа зогсоохыг шаардаж байна гэжээ.



Нийтэлсэн огноо2025-04-14