“Rio Tinto”, “Mitsui”, “Nippon Steel” компани “CZR Resources”-ийн төмрийн хүдрийн төслийг A$75 саяар авах санал тавив www.bloombergtv.mn
"CZR Resources”-ийн ТУЗ “Rio Tinto”-ийн саналыг бусад саналаас илүүд үзэж, хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгджээ
“Rio Tinto” болон Японы “Mitsui”, “Nippon Steel” компаниуд “CZR Resources” компанийн Баруун Австралийн Пилбара муж дахь төмрийн хүдрийн “Robe Mesa” төслийг хамтран 75 сая австрали доллар буюу 47 сая ам.доллароор худалдан авах санал тавилаа.
“CZR Resources” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл “Rio Tinto”-ийн саналыг бусад саналаас илүүд үзэж, хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. “CZR Resources”-ийн 52.2 хувийг эзэмшдэг Австралийн тэрбумтан Марк Крэйсигийн хувьд ч мөн өөр илүү дээр санал гарч ирэхгүй бол “Rio Tinto”-ийн саналыг хүлээн авахаа илэрхийлжээ.
Үүнээс өмнө тус компанид “Fenix Resources”-оос төслийг нь худалдан авах 61 сая австрали долларын санал тавиад байсан аж.
Хэрэв хэлцэл амжилттай болбол “Rio Tinto” болон “Mitsui” компанийн Баруун Австралийн төмрийн хүдрийн салбар дахь хамтын ажиллагаа улам бэхжихээр болж байна
Нийтэлсэн огноо2025-04-14