Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48.6 хувьтай байна www.eagle.mn
Монгол Улсад өнөөдөр 1 сая 196 мянган хүн ажиллаж байгаагийн 563 мянга нь эмэгтэйчүүд. Тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48.6 хувь байгаа нь туйлын бага үзүүлэлт юм. Эмэгтэйчүүд үр хүүхэд, гэр бүлийн хүн, ахмад настнаа асрах зэрэг цалин хөлсгүй асрахуйн ажилд их цаг зарцуулдаг. Судалгаагаар Ази номхон далайн орнуудын эмэгтэйчүүд дэлхийн бусад улстай харьцуулбал 4 дахин их цагийг үнэ төлбөргүй асрахуйн ажилд зарцуулдаг байна.
Тэгвэл ажиллах хүч дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 26 хувиар өсгөх боломжтой.
Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар 15 аймаг, 6 дүүргийн хүүхэд харах үйлчилгээний төвд 315 хүүхэд асрагч эмэгтэйчүүд ажиллаж байна.
Цаашид Монгол Улсад Асрахуйн эдийн засгийг хөгжүүлж, эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эрх тэгш, хүртээмжтэй, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг нийгмийг бий болгохыг зорьж байна.
Нийтэлсэн огноо2025-04-20