1 INDIA'S JSW STEEL FACES CHALLENGES IMPORTING COKING COAL FROM MONGOLIA, SOURCES SAY WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/01      2 WIND FARM WITH CAPACITY OF 2,400 MW TO BE BUILT IN MONGOLIA'S DUNDGOBI PROVINCE WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/05/01      3 MONGOLIA'S TOTAL NUMBER OF CONFIRMED MEASLES CASES EXCEEDS 1,000 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/01      4 FIRST-STAGE TENDER FOR THE ULAANBAATAR METRO PROJECT RECEIVES SUBMISSIONS FROM 27 COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/01      5 FOREIGN MINISTER OF MONGOLIA AND FOREIGN MINISTER OF THE KINGDOM OF SPAIN HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/01      6 IN-VR AND MONGOLIAN NATIONAL MINING ASSOCIATION ANNOUNCE STRATEGIC PARTNERSHIP TO PROMOTE MININGWEEK & MINEPRO 2025 WWW.NEWSFILECORP.COM PUBLISHED:2025/05/01      7 SOFT LOANS TO BE PROVIDED TO ENTERPRISES OPERATING YEAR-ROUND TOURISM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/01      8 MONGOLIA INVESTMENT FORUM TAKES PLACE IN NEW YORK CITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/30      9 MONGOLIA’S LENDMN SECURES $20M DEBT FINANCING FROM LENDABLE WWW.FINTECHFUTURES.COM  PUBLISHED:2025/04/30      10 JADE GAS CONFIRMS SIGNIFICANT GAS POTENTIAL IN MONGOLIA WWW.TIPRANKS.COM  PUBLISHED:2025/04/30      ӨНӨӨДӨР АНУ-ЫН НИСЛЭГИЙН КОМПАНИ МАНАЙ УЛСАД АНХНЫ НИСЛЭГЭЭ ХИЙЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01     ИРЭХ 7 ХОНОГТ БОЛОХ ДУГУЙТАЙ ӨДРӨӨР ДАРААХ ЗАМУУДЫГ ХААНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01     “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01     ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХИЙГ ЦАХИЛГААН ХАЛААГУУР, БҮХ ТӨРЛИЙН ХИЙН ТҮЛШИНД ШИЛЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЗУНЫ САРУУДАД Ч ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01     ТӨР ДАНХАЙЖ, ТӨСВИЙН МӨНГӨ УЛАЙЖ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН НУРУУ БӨХИЙЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01     ГУРИЛ, УЛААНБУУДАЙНД ТАВДУГААР САРЫН 1-НЭЭС ГААЛИЙН ТАТВАР ТОГТООНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01     ОБЕГ-Т ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ГАЛЫН МАШИН ДУТМАГ Ч ХУРЛЫН ЗААЛАНД 450 САЯ, АВТОМАШИНУУДАД 9 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01     ДӨРВӨН УЛИРЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/30     Н.УЧРАЛ: НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ ҮҮСМЭЛ ОРДУУДЫГ АШИГЛУУЛДАГ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/30     849 ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ "ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД" БООМТЫН ТЭЗҮ-Д ТУРШЛАГАГҮЙ, МОНГОЛ 2 КОМПАНИ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/30    

Гурил, улаанбуудайнд тавдугаар сарын 1-нээс гаалийн татвар тогтооно www.eagle.mn

УИХ-ын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 
Уг хуулийн төслийн агуулга нь гурил, улаанбуудайнд гаалийн татвар тогтоох юм. Гишүүд нийслэл дэх гурилын үйлдвэрүүдэд килограмм гурил 1500-1800 төгрөгийн үнэтэй байгаа ч хэдий ч 1700 км тээвэрлэн баруун бүсэд очиход үнэ нь нэг дахин нэмэгддэг. Баруун бүсийн иргэд жилдээ 15 мянган тонн гурил хэрэглэдэг. Иймд 600 км буюу хилийн цаанаас үнэ хямд гурилыг тээвэрлэн хэрэглэх боломжийг олгож, хуулийг хүчингүй болгохоо урьтал болголгүй Засгийн газар тодорхой бүс нутагт квот тогтоодог, зохицуулалт хийдэг болох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Хүнсний тухай хуулиар гол асуудлыг зохицуулж байсан. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд ахлан, стратегийн гол нэрийн хүнсний үнэ, тогтвортой байдал, нийлүүлэлт дээр түргэн шуурхай арга хэмжээ авдаг байсан. Харин улаанбуудайн тухайд гаалийн албан татварт өөрчлөлт оруулсан тул өмнө нь хийж байсан зохицуулалт зогссон. Иймд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл батлагдвал Засгийн газраас холбогдох зохицуулалтаа үргэлжлүүлэн хийнэ хэмээн хариулж байв.
Ингээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, хуулийн дагаж мөрдөх хугацааг төсөлд дөрөвдүгээр сарын 1 гэснийг тавдугаар сарын 20 гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн юм.



Нийтэлсэн огноо2025-05-01