The MongolZ академийнхаа бүрэлдэхүүнийг зарлалаа www.news.mn
Цахим спортын "The MongolZ" баг өчигдөр/2025.06.29/ Улаанбаатар хотноо 3000 фанатуудаа цуглуулсан "Homecoming" өдөрлөгөө зохион байгууллаа. Энэ үеэр тэд өөрсдийн академийн багаа танилцуулав.
Өдөрлөгийн үеэр "The MongolZ"-ийн үндсэн бүрэлдэхүүн болон академийн багууд үзүүлэн тоглолт толилуулсан нь онцлох үйл явдал байсан. Академийн багийн дасгалжуулагч "rifle" ажиллах бол тус багт 16 настай "HAKAIII8", 17 настай "CXIX", 16 настай "t!kuak", 15 настай "iruX", 17 настай "ghetto" тамирчид багтжээ.
Та бүхэндээ академийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Ө.Санчирбилэг "CXIX"
М.Мөнхтамир "ghetto"
Ч.Золбаяр "t!kuak"
Г.Ирмүүн "IruX"
Ц.Итгэл "HAKAIII8"
Д.Уламбаяр "rifle" (дасгалжуулагч)
Тун удахгүй "The MongolZ"-ийн академийн багийн оролцох тэмцээний мэдээлэл тодорхой болно.
Нийтэлсэн огноо2025-06-30