1 WORLD BANK APPOINTS NEW COUNTRY DIRECTOR FOR PAKISTAN WWW.WORLDBANK.ORG PUBLISHED:2025/07/01      2 MONGOLIAN NATIONAL APPOINTED AS UN RESIDENT COORDINATOR IN KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/01      3 MONGOLIA AND EURASIAN ECONOMIC UNION SIGN INTERIM FREE TRADE AGREEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/01      4 PRESIDENT U.KHURELSUKH CONGRATULATES MONGOLIAN WOMEN’S 3X3 BASKETBALL TEAM ON HISTORIC WORLD CUP ACHIEVEMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/01      5 THE HU BRING EPIC MONGOLIAN METAL TO HELLFEST 2025 WWW.METALTALK.NET  PUBLISHED:2025/07/01      6 KHAAN QUEST 2025: AN ARMY RESERVE ENGINEER’S JOURNEY IN MONGOLIA WWW.USAR.ARMY.MIL PUBLISHED:2025/07/01      7 THE INFLUENCE OF NATURAL FACTORS ON THE SPATIAL DISTRIBUTION OF AUFEIS IN ULAANBAATAR, MONGOLIA WWW.FRONTIERSIN.ORG  PUBLISHED:2025/07/01      8 TMK DRILLS FINAL MONGOLIAN PILOT HOLE AMID DEVELOPMENT PARTNERSHIP TALKS WWW.THEWEST.COM.AU PUBLISHED:2025/06/30      9 PM PLANS TO CUT BUDGET BY 2 TRILLION MNT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/30      10 THE MONGOLZ ANNOUNCE ACADEMY ROSTER / MONGOLIAN PASSION FOR COUNTER-STRIKE / WHY ARE MORE TEAMS INVESTING MORE IN ACADEMY ROSTERS? WWW.ESPORTS-NEWS.CO.UK  PUBLISHED:2025/06/30      ДЭЛХИЙН БАНКНЫ ПАКИСТАН ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР МОНГОЛ ХҮН ТОМИЛОГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ, НАЙДВАРТАЙ ГАДААД ОРЧИН БҮРДҮҮЛЭХЭД АНХААРЧ БУЙГ ТОДОТГОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     Х.НЯМБААТАР ГАДНЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС БОСГОСОН 500 САЯ ДОЛЛАРЫН БОНДОО АРИЛЖААНЫ БАНКУУДАД БАЙРШУУЛЖ, 5.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮҮГИЙН АЛДАГДАЛД ОРЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ НЭГ ТҮВШИН АХИУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     MMC-ИЙН ХУВЬЦАА СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД 36 ОРЧИМ ХУВИАР УНАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ БҮРЭН ХОРИГЛОХ ХУУЛЬ ӨНӨӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     МОНГОЛД ВИЗГҮЙ ИРЭЭД ТӨЛБӨРТ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙСЭН БНСУ-ЫН 15 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     Г.ЗАНДАНШАТАР: УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗИЙГ ШАМШИГДУУЛЖ АВСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/30     С.БАДРАЛ: ШИЙДВЭР ГАРГАГЧИД AI НЭРИЙН ДОРХ ШОУГАА ЗОГСООЖ, ХИЙМЭЛ ОЮУНЫ СТРАТЕГИЭ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/30     THE MONGOLZ АКАДЕМИЙНХАА БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЗАРЛАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/30    

Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ www.eguur.mn

Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийг УИХ-аар 2025.05.30-нд баталсан бөгөөд өнөөдрөөс /2025.07.01/ хэрэгжиж эхэллээ.
Цагдаагийн байгууллагад Эрүүгийн тухай хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 2024 онд 48, 2025 оны эхний 05 сард 16 бүртгэгдэж, нийт 924’000’000 төгрөгийн хохирол учирсан. Харин Зөрчлийн тухай хуулийн 5.7. дугаар зүйл /Мөрийтэй тоглоом тоглох/-д зааснаар “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон зөрчил 2024 онд 92, 2025 оны эхний 05 сард 30 бүртгэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор 1xbet тоглоомтой холбоотой 689 хэргийг шалгаж, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран IOS үйлдлийн системээр дамжуулан АРР store-ооc  1xbet тоглоомын Монгол улсад хандах эрхийг хязгаарлаж ажилласан. Мөн 2024 онд Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг сурталчилж буй 5’502 видео бичлэг контент устгах хүсэлт гаргасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо 3’722 буюу 68 хувийг, цахим мөрийтэй тоглоомын холбогдолтой 3192 видео контент буюу 84 хувийг тус тус устгаж, 7200 хууль бус домэйн хаяг устгуулах хүсэлтийн дагуу 6140 хаягийг тус тус хаалгасан.
Энэ оны 05 дугаар сард Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль санаачилж, УИХ хэлэлцэн баталсан.
Хууль батлагдсанаар:
Агентуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
Цахим мөрийтэй тоглоом сурталчилсан, уриалсан бол зөрчлийн хариуцлага хүлээнэ.
Цахим мөрийтэй тоглоомонд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдана.
VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.
Монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана.
Харийн этгээдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно.
Иргэдээ цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ.
П. Урнаа
Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-07-01