Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа www.montsame.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д орууллаа.
МАН-ын долоодугаар Бага хурлаас тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.
Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ гэж ЕТГ-аас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-06-10