Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ www.news.mn
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрийг асфальт бетоноор хучиж дуусчээ. Улмаар гүүрний хөдөлгөөнийг өнөөдөр буюу зургадугаар сарын 30-нд нээлээ.
Сонирхуулахад, Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрийг мөн адил шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан юм.
Нийтэлсэн огноо2025-06-30