Тариалалт 74 хувьтай байна www.eguur.mn
Энэ оны хаврын тариалалтыг нийт 650.1 мянган га-д хийхээр төлөвлөснөөс улсын хэмжээнд 479.5 мянган га-д тариалалт хийж, 74.0 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тухайлбал, урьдчилсан байдлаар 300.1 мянган га-д үр тариа, үүнээс 264.8 мянган га-д улаанбуудай, 12.1 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 32.2 мянган га-д малын тэжээл, 126.3 мянган га-д тосны ургамал нийтдээ 479.5 мянган га-д тариалалт хийгдэж байна.
Үр тариа, төмсний тариалалт дууссан, малын тэжээл, хүнсний ногооны тариалалт хийгдэж байна.
Г.МИШЭЭЛ
Нийтэлсэн огноо2025-06-30