1 INDIA TAPS MONGOLIA FOR CRITICAL MINERALS, ENERGY WWW.STRATNEWSGLOBAL.COM PUBLISHED:2025/09/30      2 2025 TRAFFICKING IN PERSONS REPORT WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2025/09/30      3 SUICIDE RATES INCREASE IN MONGOLIA IN RECENT YEARS: REPORT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/30      4 MONGOLZ TOPS WORLD RANKINGS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/30      5 MONGOLIA’S ECONOMIC GROWTH IS SUSTAINED, DESPITE GLOBAL UNCERTAINTIES WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/30      6 SURPLUS REVENUE OF ULAANBAATAR-OWNED COMPANIES TO FUND MEGA PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/30      7 THERMAL POWER PLANT TO SUPPLY ELECTRICITY AND HEAT TO EMEELT INDUSTRIAL PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/30      8 ESPORTS GAMES DRIVING THE POPULARITY OF MELBET MONGOLIA WWW.EUROPEANBUSINESSREVIEW.COM PUBLISHED:2025/09/30      9 MONGOLIAN STARTUP E-GEREE.MN RANKS AMONG TOP THREE IN ‘MAKERS IN CHINA’ COMPETITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/30      10 PETRO MATAD REPORTS FIRST OIL REVENUES IN ITS HISTORY WWW.THEARMCHAIRTRADER.COM  PUBLISHED:2025/09/29      ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2026 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     НҮҮРС ТЭЭВРИЙГ НЭМЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР ЯАРМАГИЙН ГҮҮРНЭЭС ЗАЙСАНГИЙН ГҮҮР ХҮРТЭЛ 3.6 КМ АВТО ЗАМ БАРИХ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЗОГСООЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ХҮН АМЫН 9 ХУВЬ АХМАДУУД БАЙГААГААС 40.2 ХУВЬ НЬ ЭРЭГТЭЙ, 59.8 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ЭМЭЭЛТ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙГ ЦАХИЛГААН, ДУЛААНААР ХАНГАХ СТАНЦ БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВИЙГ БУУРУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     МОНГОЛЫН СТАРТАП E-GEREE.MN “MAKERS IN CHINA” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ГУРАВТ БАГТЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ХЯТАДЫН ГОЛ ХИЛИЙН БООМТУУДАД МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ОЮУ ТОЛГОЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУРУУЛАХ БОЛОМЖ ДУУСАХАД 92 ХОНОГ ҮЛДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     МАН-ЫН БҮЛЭГ “ОНТРЭ” КОМПАНИ ДЭЭР УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/29    

Өнгөрсөн долоо хоногт Хятадын гол хилийн боомтуудад Монголын коксжих нүүрсний үнэ өсчээ www.eguur.mn

Монголын коксжих нүүрсний зах зээл өнгөрсөн долоо хоногт Хятадын хилийн гол боомтуудад эрчимжиж, нийлүүлэлт хумигдах эрсдэл, эцсийн хэрэглэгчийн дахин нөөцлөлт болон намрын баяр, Үндэсний байр Хятадын дотоодын коксжих нүүрсний үнийг өсгөх бодлого зэрэг олон талын нөлөөгөөр өсөв.
Ганцмод боомт дахь худалдаачид  Хятадын намрын баярын үеэр гаалийн үйл ажиллагаа түүр хаагдахыг тооцож, Монголын нүүрсний үнийн саналуудаа бууруулах тал дээр болгоомжилсон нь ханшийн түвшинг хадгалахад нөлөөлсөн юм. 9-р сарын 26-нд гэхэд Ганцмод боомтоор Монголын 5-р зэрэглэлийн түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1046 юань буюу долоо хоногийн нийт дүнгээр 49 юаниар өсчээ. Харин Жинчуань компанийн 5-р зэрэглэлийн угаасан нүүрс 70 юаниар өсөж тонн тутам нь 1280 юаньд хүрчээ.
Гаалийн нэвтрэлт өндөр түвшинд хадгалагдсаар байна. 9-р сарын 22-27-нд Ганцмод боомтоор өдөрт дунджаар 1330 орчим нүүрс тээврийн машин хил нэвтэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 0.68 хувиар нэмэгдсэн тоо юм. 9-р сарын 28-ны байдлаар Ганцмод боомтын агуулахад 2.89 сая тонн нүүрс байгаабөгөөд өмнөх долоо хоногоос 5.4 хувиар нэмэгдсэн нь дараалан 4 дэхь долоо хоногтоо өссөн дүн аж.
Цагаан хаднаас Ганцмод руу чиглэсэн богино зайны тээврийн тариф 9-р сарын 26-нд НӨАТ ороогүй дүнгээр тонн нь 90 юань болж өмнөх долоо хоногоос 22 юаниар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Sxcoal
Т.БАТСҮРЭН



Нийтэлсэн огноо2025-09-30