Хүн амын 9 хувь ахмадууд байгаагаас 40.2 хувь нь эрэгтэй, 59.8 хувь нь эмэгтэй www.eagle.mn
Монгол Улсын нийт хүн амын 9 хувийг ахмадууд (60+ насныхан) эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна.
Манай улсад Ахмадын баярын өдрөөр буюу 10 дугаар сарын 1-нд төрсөн 547 эрэгтэй ахмад, 803 эмэгтэй ахмад настан байдаг аж. Мөн нийт ахмадын 31,3 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг бол 68,7 хувь нь Улаанбаатар хотод аж төрдөг.
Нийтэлсэн огноо2025-09-30