1 INDIA TAPS MONGOLIA FOR CRITICAL MINERALS, ENERGY WWW.STRATNEWSGLOBAL.COM PUBLISHED:2025/09/30      2 2025 TRAFFICKING IN PERSONS REPORT WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2025/09/30      3 SUICIDE RATES INCREASE IN MONGOLIA IN RECENT YEARS: REPORT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/30      4 MONGOLZ TOPS WORLD RANKINGS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/30      5 MONGOLIA’S ECONOMIC GROWTH IS SUSTAINED, DESPITE GLOBAL UNCERTAINTIES WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/30      6 SURPLUS REVENUE OF ULAANBAATAR-OWNED COMPANIES TO FUND MEGA PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/30      7 THERMAL POWER PLANT TO SUPPLY ELECTRICITY AND HEAT TO EMEELT INDUSTRIAL PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/30      8 ESPORTS GAMES DRIVING THE POPULARITY OF MELBET MONGOLIA WWW.EUROPEANBUSINESSREVIEW.COM PUBLISHED:2025/09/30      9 MONGOLIAN STARTUP E-GEREE.MN RANKS AMONG TOP THREE IN ‘MAKERS IN CHINA’ COMPETITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/30      10 PETRO MATAD REPORTS FIRST OIL REVENUES IN ITS HISTORY WWW.THEARMCHAIRTRADER.COM  PUBLISHED:2025/09/29      ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2026 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     НҮҮРС ТЭЭВРИЙГ НЭМЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР ЯАРМАГИЙН ГҮҮРНЭЭС ЗАЙСАНГИЙН ГҮҮР ХҮРТЭЛ 3.6 КМ АВТО ЗАМ БАРИХ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЗОГСООЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ХҮН АМЫН 9 ХУВЬ АХМАДУУД БАЙГААГААС 40.2 ХУВЬ НЬ ЭРЭГТЭЙ, 59.8 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ЭМЭЭЛТ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙГ ЦАХИЛГААН, ДУЛААНААР ХАНГАХ СТАНЦ БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВИЙГ БУУРУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     МОНГОЛЫН СТАРТАП E-GEREE.MN “MAKERS IN CHINA” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ГУРАВТ БАГТЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ХЯТАДЫН ГОЛ ХИЛИЙН БООМТУУДАД МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ОЮУ ТОЛГОЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУРУУЛАХ БОЛОМЖ ДУУСАХАД 92 ХОНОГ ҮЛДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     МАН-ЫН БҮЛЭГ “ОНТРЭ” КОМПАНИ ДЭЭР УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/29    

Азийн хөгжлийн банк Монголын эдийн засгийн төлөвийг буурууллаа www.itoim.mn

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн төлөвийн тайланг танилцууллаа. Малын тоо толгой нэмэгдэж, Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжиж буй нь энэ оны Монголын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Гэвч нүүрсний экспорт суларч, төсвийн зарцуулалт буурсан тул Азийн Хөгжлийн Банк (АХБ) эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа.
АХБ 2025 оны 9-р сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа Монгол Улсын эдийн засаг 2025 болон 2026 онд тус тус 5.7 хувиар өснө гэж төсөөлсөн нь дөрөвдүгээр сарын төсөөлөл болох 6.6 хувь болон 5.9 хувиас буурсан байна.
БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл тарифын өсөлт, худалдааны хязгаарлалтад өртөж, улмаар 2025-2026 онд Монгол Улсын экспортын ашигт малтмал, ялангуяа коксжих нүүрсний эрэлт сул хэвээр байх төлөвтэй байна. Түүнчлэн Засгийн газар төсвийн зардлыг танах шийдвэр гаргасан нь 2025 оныг дуустал хэрэглээ болон төсвийн хөрөнгө оруулалтыг бууруулах магадлалтай байна.
“Дэлхий дахинд тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа хэдий ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт үргэлжилж байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлээд “Эрдэс баялгаас хараат байдал болон түүхий эдийн зах зээлийн савалгаатай холбоотой эмзэг байдлыг шийдвэрлэхэд анхаарахын зэрэгцээ өргөн хүрээ бүхий, төрөлжсөн өсөлтийг дэмжих нь улам бүр чухал болж байна" хэмээн тодотгов.
Цаг уурын таатай нөхцөл бүрдсэнээр малын тоо толгой сэргэсэн нь Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний хагаст тогтвортой өсөхөд голлон нөлөөлсөн. Зах зээлийн нөхцөл байдал суларсны улмаас нүүрсний экспорт саарч, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх уул уурхайн салбарын хувь нэмэр буурсан. Харин эрчим хүч, барилгын салбар тэлснээр уул уурхайн бус салбаруудад өсөлт гарсан. 2025 оныг дуустал уул уурхайн бус үйлдвэрлэл болон үйлчилгээний салбар улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих ба харин ургац хураалт буурах төлөвтэй байгаа нь хөдөө аж ахуйн сэргэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. 2026 онд үйлчилгээний салбар голлох нөлөө үзүүлснээр эдийн засгийн өсөлт 5.7 хувь байх төлөвтэй байгаа бол уул уурхайн салбар өмнөх хүлээлтээс доогуур гүйцэтгэлтэй байх магадлалтай байна.
Төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөө үргэлжилж, инфляц 2025 оны эхний хагаст төв банкны зорилтот түвшнээс дээгүүр байв. Хэрэглээний үнэ энэ онд 8.6 хувиар өсөх төлөвтэй байгаа ба хэрэглээний сагс шинэчлэгдсэнээр дөрөвдүгээр сард тооцсон 9.1 хувийн төсөөллөөс буурсан байна. Засгийн газрын шийдвэрээр үнэ тарифын өсөлтийг хойшлуулсан нь үнийн нэмэлт дарамтыг мөн дараа жил хүртэл хойшлуулахаар байна. Үүнээс үүдэн 2026 оны инфляцыг 7.2 хувь байхаар төсөөлжээ. Дотоодын хүнс, импортын барааны үнийн түвшин өсөлттэй хэвээр байна.
Урьдчилсан төлөвт нөлөөлж болзошгүй эрсдлүүд нь БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлд тавигдах хязгаарлалт нэмэгдэж, улмаар Монголын экспортын эрэлтэд сөргөөр нөлөөлөх, Оюу толгой уурхайн олборлолт удаашрах, 2025-2026 оны өвөлжилт хүндэрч, хөдөө аж ахуйн салбарын өсөлт саарах зэрэг болно.
BY
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2025-09-30