Монголын Стартап E-Geree.mn “Makers in China” тэмцээний шилдэг гуравт багтлаа www.eagle.mn
Хятадын Ханжоу хотод Монгол, Казахстан, Узбекистан, Туркменистан, Тажикстан, ОХУ зэрэг бүс нутгийн шилдэг стартапууд оролцсон “Makers in China” тэмцээн болжээ.
Тус тэмцээнд цахим баримт бичгийн E-Geree.mn системийн баг Монгол Улсаас оролцож, “Шилдэг 3 төсөл”-ийн нэгээр шалгарч цомын эзэн болсон байна. Ингэснээр 12 дугаар сард БНХАУ-д эхлэх финалын шатанд өрсөлдөх эрхээ авчээ.
Тэд дараагийн шатандаа ялалт байгуулбал Хятадын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ албан ёсоор нэвтрүүлэх боломж бүрдэх аж.
Ташрамд дурдахад, E-Geree.mn системийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 224 дүгээр тогтоолоор баталсан “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ын хүрээнд 2025 оны “Инновацын шилдэг төсөл”-өөр шалгарсан байв.
Энэхүү амжилт нь Монголын стартапууд инновац, технологийн шийдлээрээ бүс нутгийн хэмжээнд өндөр үнэлэгдэж байгаагийн илрэл бөгөөд үндэсний стартап экосистемийн хөгжлийн бас нэгэн чухал алхам юм.
Нийтэлсэн огноо2025-09-30