1 MONGOLIA TO JOIN DATA CENTER FRENZY WITH CHINGGIS KHAAN SOVEREIGN WEALTH FUND WWW.CNBC.COM PUBLISHED:2025/10/06      2 TWELVE MONGOLIAN ATHLETES SELECTED FOR OLYMPIC SOLIDARITY SCHOLARSHIP PROGRAM AHEAD OF LA 2028 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/06      3 STONE TOOLS UNCOVER 140,000-YEAR-OLD HUMAN HISTORY IN THE MONGOLIAN GOBI WWW.INTERESTINGENGINEERING.COM PUBLISHED:2025/10/06      4 CERAMIC SCULPTOR SUKHBUREN BECOMES UNESCO IAC INTERNATIONAL ARTIST MEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/06      5 MONGOLIA EXPORTS OVER 18,000 TONS OF MEAT, MEAT PRODUCTS IN FIRST 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/05      6 ‘PARLIAMENTARY PROCEEDINGS SHOULD CONTINUE DESPITE MPP LEADERSHIP DISPUTE’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/10/05      7 POLICY TO ‘STRANGLE’ CONSTRUCTION COMPANIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/10/05      8 DRAFT BUDGET 2026 INCLUDES FUNDING FOR 579 PROJECTS AND PROGRAMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/03      9 GOLD PURCHASE BY MONGOLIA'S CENTRAL BANK DROPS 19.5 PCT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/03      10 ECOSYSTEM RESILIENCE PROJECT CONCLUDES, ADDING 1.2 MILLION HECTARES OF PROTECTED LAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/03      ЗАСГИЙН ГАЗАР ГАНХАХ СУРГААР ВАЛЮТЫН ХАНШ ӨСӨЖ, ТӨГРӨГ СУЛАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/06     “НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/06     ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ӨНӨӨДРӨӨС ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/06     ХАНЫН МАТЕРИАЛД 1800 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/05     БУДДИЗМ БА ШИНЖЛЭХ УХААН: БЯСАЛГАЛ ХҮНИЙГ ХААНА, ЮУНД ХҮРГЭДЭГ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/05     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БОЛОН НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМЫН ОГТЛОЛЦЛЫН ЦЭГТ УЛААН ШУГАМ ТАТЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/05     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД 3.2 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ РЕКОРД ТОГТООЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/05     14 ДЭХЬ УДААГИЙН MBCCI’S “ DOING BUSINESS WITH MONGOLIA SEMINAR & CHRISTMAS RECEPTION” B2B NETWORKING БОЛОН БИЗНЕС ХӨТӨЛБӨР 2025 ОНЫ 12 САРЫН 08 -13 ЛОНДОН ХОТ, ИХ БРИТАНИ (БҮРТГЭЛ ХААГДАХ ГЭЖ БАЙНА) WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/10/03     ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     “СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 2027 ОНЫ III УЛИРАЛД ДУУСНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03    

“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3.2 сая тонн нүүрс экспортолж рекорд тогтоожээ www.eagle.mn

"Эрдэнэс Тавантолгой” компанийн Цанхийн хэсэгт шинэ уурхай ашиглалтад орж, сайн чанарын коксжих нүүрс олон улсын үнээр борлуулах боломж бүрджээ. 
Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан. 
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанид ажиллалаа. Онцгой дэглэмийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн  танилцууллаа. Энэ хугацаанд,
-Гацсан байсан биржийн арилжааг сэргээж 75 удаагийн арилжаагаар 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая ам.долларын орлого олсон.
-Гэрээнүүдийг гацаанаас гаргаж, нүүрс тээврийг сарын 1.7 сая тонноос 2.8 сая тоннд хүргэж 1.6 дахин нэмэгдүүлсэн.
- Техникийн бэлэн байдал 56 хувиас 81 хувьд хүрсэн.
-Dashboard системийг нэвтрүүлж, олборлолт, тээврийг шууд хянах боломжтой болсон.
-Засгийн газар, компанийн хамтын ажиллагаагаар 2026–2029 оны дунд хугацааны стратегийг боловсруулсан.
 -2025.10.06-нд Цаофэйдянь нөхцөлтэй арилжаа зарлаж, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч орны зах зээлд нэвтрэх эхлэлийг тавилаа.
Цанхийн хэсэгт шинэ уурхай ашиглалтад орж, сайн чанарын 1/3 коксжих нүүрсийг олон улсын үнээр борлуулах боломж бүрдсэн. Нэгж бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашиг 40 хувиар нэмэгдсэн зэрэг мэдээллийг өгч байна. 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны наймдугаар сард 2,7 сая тонн нүүрс, экспортолсон бол есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолжээ. Есдүгээр сарын нүүрсний экспорт тус компанийн бүх цагийн үеийн экспортын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Онцгой дэглэмийн хугацаанд улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэрлэх, ачих, хил нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, компанийн үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багт даалгасан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг амжилттай биелүүлж, эдийн засгийг сэргээх, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүллээ гэдгийг Ерөнхий сайд онцлоод бодит үр дүн гарган ажилласан БЭТ-ийн баг болон компанийн хамт олонд талархал илэрхийллээ. Бүрэн эрхт төлөөлөгчийн багийг үргэлжлүүлж ажиллах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэлээ. 
Манай улсын эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрэхэд тус компани онцгой үүрэг гүйцэтгэлээ. Үлдсэн арав, арваннэг, арванхоёрдугаар сард биржийн арилжаа, борлуулалт нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэж, төсөв ашигтай гарах нөхцөл бүрдэж байна гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Мөн цаашид “Эрдэнэс Тавантолгой” компанийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулах, технологийн шийдлийг ашиглаж дотоод худалдан авалт, гэрээний ил тод байдлыг хангах, ил тод, олон нийтийн оролцоотой нээлттэй хувьцаат компани болгох, компанийн үнэлгээ болон хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэн Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах ёстойг хэллээ.



Нийтэлсэн огноо2025-10-05