1 MONGOLIA TO JOIN DATA CENTER FRENZY WITH CHINGGIS KHAAN SOVEREIGN WEALTH FUND WWW.CNBC.COM PUBLISHED:2025/10/06      2 TWELVE MONGOLIAN ATHLETES SELECTED FOR OLYMPIC SOLIDARITY SCHOLARSHIP PROGRAM AHEAD OF LA 2028 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/06      3 STONE TOOLS UNCOVER 140,000-YEAR-OLD HUMAN HISTORY IN THE MONGOLIAN GOBI WWW.INTERESTINGENGINEERING.COM PUBLISHED:2025/10/06      4 CERAMIC SCULPTOR SUKHBUREN BECOMES UNESCO IAC INTERNATIONAL ARTIST MEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/06      5 MONGOLIA EXPORTS OVER 18,000 TONS OF MEAT, MEAT PRODUCTS IN FIRST 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/05      6 ‘PARLIAMENTARY PROCEEDINGS SHOULD CONTINUE DESPITE MPP LEADERSHIP DISPUTE’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/10/05      7 POLICY TO ‘STRANGLE’ CONSTRUCTION COMPANIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/10/05      8 DRAFT BUDGET 2026 INCLUDES FUNDING FOR 579 PROJECTS AND PROGRAMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/03      9 GOLD PURCHASE BY MONGOLIA'S CENTRAL BANK DROPS 19.5 PCT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/03      10 ECOSYSTEM RESILIENCE PROJECT CONCLUDES, ADDING 1.2 MILLION HECTARES OF PROTECTED LAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/03      ЗАСГИЙН ГАЗАР ГАНХАХ СУРГААР ВАЛЮТЫН ХАНШ ӨСӨЖ, ТӨГРӨГ СУЛАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/06     “НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/06     ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ӨНӨӨДРӨӨС ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/06     ХАНЫН МАТЕРИАЛД 1800 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/05     БУДДИЗМ БА ШИНЖЛЭХ УХААН: БЯСАЛГАЛ ХҮНИЙГ ХААНА, ЮУНД ХҮРГЭДЭГ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/05     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БОЛОН НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМЫН ОГТЛОЛЦЛЫН ЦЭГТ УЛААН ШУГАМ ТАТЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/05     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД 3.2 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ РЕКОРД ТОГТООЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/05     14 ДЭХЬ УДААГИЙН MBCCI’S “ DOING BUSINESS WITH MONGOLIA SEMINAR & CHRISTMAS RECEPTION” B2B NETWORKING БОЛОН БИЗНЕС ХӨТӨЛБӨР 2025 ОНЫ 12 САРЫН 08 -13 ЛОНДОН ХОТ, ИХ БРИТАНИ (БҮРТГЭЛ ХААГДАХ ГЭЖ БАЙНА) WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/10/03     ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     “СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 2027 ОНЫ III УЛИРАЛД ДУУСНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03    

Буддизм ба шинжлэх ухаан: Бясалгал хүнийг хаана, юунд хүргэдэг вэ www.itoim.mn

"Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын бурханы шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Монголын шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулж байна. Энэхүү хуралд олон улсын эрдэмтэн судлаачид оролцож, буддын гүн ухаан, бясалгалыг илүү шинжлэх ухаан талаас нь тайлбарлаж байгаагаараа онцлог юм. Ингээд бурханы шашны бясалгал хүний тархи, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгааг шинжлэх ухаан талаас хэрхэн тайлбарласныг тоймлон хүргэж байна.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, Лхаарамба Д.Жавзандорж: Зөв бодлыг өөртөө бий болгохгүй бол муу сэтгэл, сөрөг бодлын хүчийг сулруулахад хүндрэл гарна. Бурханы шашинд бодь сэтгэл, хоосон чанарыг мэдэх ухаан нь муу сэтгэл, сөрөг бодлыг дарах гол ерөндөг гэж үздэг. Хүн бодь сэтгэл, хоосон чанарыг мэдэх ухааныг бясалгаснаар аз жаргал, амар амгаланд ойртох хүч ирнэ гэж үздэг. Өөрөөр хэлбэл, бодь сэтгэл, хоосон чанарыг мэдэх ухаан хоёрыг бясалгах нь ирээдүйн олон сорилтыг даван туулах чухал арга юм.
Бодь сэтгэл гэдэг нь бусдын төлөө гэгээрэхийг хүссэн хүчтэй сэтгэлийг хэлнэ гэж бурханы шашинд тайлбарладаг. Ганц өөрийн төлөө бус, бусдын төлөө өөрийн муу сэтгэл, өөрийн сөрөг бодол, түүнээс үүдсэн ёс суртахуунгүй үг үйлдлийг арилгах тухай. Бодь сэтгэл гэдэг зүйл хүний сэтгэлийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг бодоод үзье. Барууны шинжлэх ухааны эрдэмтэд эмчлэхэд хэцүү байгаа өвчнийг нэрлэхдээ сэтгэцийн өвчин гэж нэрлэсэн байдаг. Хүний сэтгэлийн эрүүл мэндийг хэрхэн сайн байлгах уу гэвэл, оюун санааг өөрийг нь ашиглан эрүүл байлгах, засах аргуудыг буддизмд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Хүн өөрийгөө л бодоод байвал оюун санаа улам богино болж, өөрийг нь муулах, өөрт нь хүндэтгэлгүй хандах, өөртэй нь холбоотой сөрөг муу үйлдэл, зүйлсийг хараад амархан сэтгэлээр унадаг, хямардаг. Үүнээс үүдээд хүний сэтгэлд зовлон бий болохын хэрээр бие болон сэтгэлийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Тэгэхээр хүн өөрийн төлөө бус бусдын төлөө сайн сайхан зүйлийг хийж байх хэрэгтэй. Бусдын төлөө сайн сайхан зүйлийг хийхийн тулд өөрөө чадавхтай болох ёстой учраас энэ нь гэгээрэл рүү хөтөлдөг. Та өөрөө гэгээрээгүй, ёс суртахуунтай болоогүй байж бусдад яаж туслах билээ. Үүнийг Богд Зонхов "өөрийгөө номхотгоогүй бол бусдыг номхотгож сайжруулах боломжгүй" гэж сургасан байдаг.
Бурхан багшийн сургаальд хүн гэгээрэхэд оюун санаа гэгээрэх нь хамгийн чухал гэсэн байдаг. Түүнд хүрэх хоёр арга байгаагийн нэг нь бодь сэтгэл, нөгөө нь хоосон чанарыг мэдэх ухаан юм.
Хоосон чанар гэдэг нь хов хоосны нэр биш. Аливаа юмсын мөн чанар нь өөрийн мөн чанараар бүтсэн юм байхгүй, өөрийн мөн чанар хоосон хэрнээ бусдад шүтэлцсэн оюун санаагаар нэрийдсэн төдий оршиж байгаа зүйлс нь хамгийн нарийн мөн чанар.
Гадна талд байгаа юмсын зүй тогтлыг хүн зөвөөр харж чадвал өөртөө аз жаргалыг бий болгох үндэс болдог. Харин зөвөөр бус сөргөөр харахын хэрээр хүнд зовлон бий болох үндэс болдог учраас аливаа юмны зүй тогтол хоосон чанар гэдгийг зовлон, муу юм бүрийн үндэс суурийг нь засах гол ухагдахуун дээр томьёолсон байдаг.
Тэгэхээр бурханы шашинд бодь сэтгэл, хоосон чанарыг мэдэх ухаанд бясалгах нь буддын гэгээрхүйн зам мөрөөр шат шатаар ахиж, муу сэтгэл бүгдийг арилгасан тэр мөчид оюун санаа төгс гэгээрлээ гэж үздэг. Дотоод сэтгэлийг гэгээрэл рүү чиглүүлэх нь аз жаргал амар амгалангийн суурь болно. Гэгээрэл рүү чиглүүлэх арга нь юмсын мөн чанарыг зөвөөр таньсан оюуныг бясалгахад оршино.
Бурханы шашинд судалдаг энэ бүгдийг барууны эрдэмтэн судлаачид шинжлэх ухаан талаас нь судалж, тодорхой үр дүнгүүд гарсаар байгааг бид "Буддизм ба шинжлах ухаан" олон улсын эрдэм шинжилгээний хурлаар түлхүү ярих гэж байгаадаа баяртай байна.
Бясалгал нь тархи гэлтгүй цусны даралт ихсэлт, чихрийн шижин, паркинсон, альцгеймерийн өвчинд маш сайн үр дүн үзүүлдэг.
АШУҮИС-ийн ректор, доктор профессор Б.Дамдиндорж: Тэргүүн хамбын ярьсанчлан сэтгэлээ удирдах, шийдвэр гаргалтыг зөв болгох, эрүүл, аз жаргалтай байх, өөрт учирсан зовлон зүдгүүрийг даван туулах зэрэгт бурханы шашны бясалгал уялдаатай байдагтай санал нийлнэ. Миний хувьд тархи судлал талаас нь мэдээлэл өгье. Сүүлийн үед тархи судлалын шинжлэх ухаан маш эрчимтэй хөгжиж, судлагдаж байна. Энэ нь зөвхөн анагаах ухаан талаасаа биш шашин судлал, молекул биологи, математик, физик, хими гээд олон шинжлэх ухааны салбар дээр судлагдаж байгаа салбар шинжлэх ухаан юм. Тархи судлалын цаана зорилго хүн эрүүл, аз жаргалтай урт наслах тухай юм. Хүн эрүүл, аз жаргалтай урт наслахын хамгийн гол зүйл нь уураг тархи идэвхтэй, эрүүлээр сэтгэдэг, стрессийг даван туулдаг, гадны болон дотоодын олон сорилт хүчин зүйлд дассан зохицдог байх.
Тархинд үүдэл эс байдгийг 1998 онд нээсэн. Ойролцоогоор 42 хоног тархины үүдэл эсээс мэдрэлийн эс үүсэх процесс үргэлжилдэг. Энэ үйл ажиллагаанд хамгийн хортой нөлөө үзүүлдэг зүйл нь стресс. Нийгмийн болон сэтгэл санааны, байгаль орчны олон стрессийг даван туулж чадвал хүн эрүүл урт насалж чаддаг. Үүнийг даван туулах аргад суралцах нь хамгийн чухал. Хэрвээ чадахгүй бол эрт хөгширнө, насжилт богиносдог. Энэ бол биологийн зүй тогтол.
Ер нь 20 наснаас хойш хүний сэтгэн бодох, ой тогтоолтын чадвар аажмаар буурч байдаг. Гэхдээ буурч байгаа процессыг удаашруулж болдог. Энэ нь сэтгэлийн амар амгалан байдал, стрессийг даван дуулахтай холбоотой. Хүний хамгийн чухал зүйл бол ой тогтоолт. Ой тогтоолт сайн, сэтгэн бодож чадаж л байвал тархи зөв, идэвхтэй ажиллаж байдаг. Тархи идэвхтэй сайн ажиллаж байвал бусад эрхтэн тогтолцоогоо сайн удирдана, хүн эрүүл урт наслахын үндэс юм.
Neurogenesis буюу хүний мэдрэлийн эсийн хөгжлийг идэвхжүүлж байдаг зүйл нь дасгал хөдөлгөөн, аливаа шинэ зүйлсэд тасралтгүй суралцаж, өөрийгөө сорьж байх нь тархийг эрүүл байлгах, тархи шинэ зүйлд суралцах, залуу байхад хамгийн чухал нөлөөтэй. Эсрэгээрээ дасгал хөдөлгөөнгүй байх, хангалттай хоол тэжээл авахгүй, нийгмийн идэвхгүй, уйтгарлах, гуниглах, сэтгэл гутрал зэрэг  нь мэдрэлийн эсийн хөгжлийг дарангуйлдаг.
Хүний сэтгэл хөдлөл, зан авир, шийдвэр гаргалт нь дээд мэдрэлийн үйл ажиллагаа болон автомат мэдрэлийн тогтолцоотой хэрхэн уялддагийг тайлбарлая. Хүний тархины гүнд Limbic тогтолцоо гэдэг зүйл байдаг. Энэ тогтолцоо нь хүний сэтгэл хөдлөлийг зохицуулж байдаг бөгөөд баярлах, гуниглах, уйтгарлах, сэтгэл гутралд орох, эсвэл хэт сэтгэл хөөрөх зэрэг нь тархины гүнд нөлөөлөхөөс гадна тархины бор гадарга, мэдрэлийн тогтолцоо буюу зүрх судас, амьсгал, нөхөн үржихүй зэрэг олон автомат байгалийн ухамсарт бус үйл ажиллагаагаар зохицуулдаг үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Тиймээс баярлаж хөөрөөд байхаар зүрх нь дэлсэж, судас тэлдэг нь үүнтэй холбоотой. Эсвэл сэтгэл гутарснаас царай зүс гундаж, уйтгартай харагдах зэрэг нь Limbic тогтолцоотой холбоотой байдаг гэсэн үг. Энэ тогтолцоог удирдах арга барил, зохион байгуулах физиологи, нейрофизилогийн механизмуудыг ойлгох асуудал нь өөрөө тархи судлалын нэлээд том судлагдахуун юм. Бясалгал, анхаарал төвлөрүүлэх чадварууд нь тархины үйл ажиллагаа, бүтцэд хэрхэн нөлөөлж байгаа судалгаа шинжилгээ эрчимтэй хийгдэж байна.
Бясалгал хийх нь тархины үйл ажиллагааг бодитой сайжруулдаг гэдгийг олон судалгаагаар баталсан. Дээр нь, бясалгал хийхээр нойр сайжирч байна, сэтгэл санаа уужирч байна, өөртөө сэтгэл хангалуун байх , өөрөөрөө бахархах байдал нэмэгдэж байна, аливаа юманд уужуу хандаж байна, цусны даралт буурах зэрэг сайн үр дүнгүүд илэрч байна.
Мелатонины хэмжээ цусанд ихсэхээр хүний нойр хүрдэг. Бясалгал хийхээр нойр сайн хүрч байгаа гол шалтгаан мелатонинын хэмжээг нэмэгдүүлж байна гэсэн үг. Сэтгэл санаа яагаад дээрдээд байна гэхээр серотонин гэх аз жаргалын даавар бясалгал хийхээр цусанд ихэсдэгтэй холбоотой. Энэ бүхэн нь олон улсын эрдэмтдийн судалгаагаар баталгаажсан.
Мөн бясалгал хийхээр анхаарал төвлөрөл сайжирдгийг баталсан. Анхаарал төвлөрөл сайжрахын хэрээр зөв шийдвэр гаргалт нэмэгдэнэ. Дээр нь бясалгал хийснээр бие махбодыг хамгаалдаг дархлааны эсүүд, зарим эд эрхтнийг гэмтээдэг үрэвслийн эсийн түвшин буурдаг зэрэг олон сонирхолтой үр дүн гарсаар байгаа.
Бид энгийн хүмүүсийг гурван сар бясалгалаар хичээллүүлж үзээд ямар үр дүн гаргахыг судалсан. Ингэхэд сэтгэл түгшилт буурч, анхаарал шилжүүлэх чадвар сайжирч, зарим дааврын өөрчлөлт сайжирч байгаа учраас биеийн жин буурах зэрэг үр дүн гарсан.
Мөн бясалгал хийхээр муу бодлыг бодоход хүргэдэг сигнал буурдаг. Энэ бол 2024-2025 онд хийгдсэн судалгаагаар баталсан. Тархины бүтэц талаасаа бясалгал хийснээр хүний шийдвэр гаргалтад чухал нөлөөтэй духны хэсгийн бор гадарга зузаардаг. Өөрөөр хэлбэл, тэнд байдаг нейроны хэмжээ нэмэгддэг нь батлагдсан. Зөвхөн тархи гэлтгүй цусны даралт ихсэлт, чихрийн шижин, паркинсон, альцгеймерийн өвчинд маш сайн үр дүн үзүүлдэг тойм судалгаанууд ч гарсан гэлээ.
Мөн Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гавж Д.Нямсамбуу “Хүний тархи, сэтгэл зүйд бясалгалын үзүүлэх нөлөөний талаархи судалгааны тойм" илтгэл тавилаа.
Физиологи, биологийн түвшинд: Хэдхэн минутын бясалгал анхаарлыг төвлөрүүлж, нэг сарын турш тогтмол хийхэд анхаарал сарних нь багасаж, сэтгэл хөдлөлийн зохицуулалт сайжирч байгааг тогтоожээ.
Сэтгэл зүйн хувьд: Бясалгал нь стресс, ядаргаа, халширлыг бууруулж, амьдралын эерэг хандлагыг нэмэгдүүлдэг. Энэ нь эсийн насжилтад хүртэл нөлөөлөх эерэг өөрчлөлт үзүүлж байна.
Эрүүл мэндийн үр дүн: Дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй хүн дээр хийсэн судалгаагаар мигрен, нойргүйдэлд өндөр үр дүн үзүүлж, сэтгэл санааны тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлжээ.
Тэрбээр бясалгал нь сөрөг сэтгэл хөдлөлийг багасгаж, амар амгалан байдлыг төлөвшүүлдэг гэдгийг онцлон тэмдэглэлээ.
BY
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2025-10-05