1 MONGOLIA TO JOIN DATA CENTER FRENZY WITH CHINGGIS KHAAN SOVEREIGN WEALTH FUND WWW.CNBC.COM PUBLISHED:2025/10/06      2 TWELVE MONGOLIAN ATHLETES SELECTED FOR OLYMPIC SOLIDARITY SCHOLARSHIP PROGRAM AHEAD OF LA 2028 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/06      3 STONE TOOLS UNCOVER 140,000-YEAR-OLD HUMAN HISTORY IN THE MONGOLIAN GOBI WWW.INTERESTINGENGINEERING.COM PUBLISHED:2025/10/06      4 CERAMIC SCULPTOR SUKHBUREN BECOMES UNESCO IAC INTERNATIONAL ARTIST MEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/06      5 MONGOLIA EXPORTS OVER 18,000 TONS OF MEAT, MEAT PRODUCTS IN FIRST 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/05      6 ‘PARLIAMENTARY PROCEEDINGS SHOULD CONTINUE DESPITE MPP LEADERSHIP DISPUTE’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/10/05      7 POLICY TO ‘STRANGLE’ CONSTRUCTION COMPANIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/10/05      8 DRAFT BUDGET 2026 INCLUDES FUNDING FOR 579 PROJECTS AND PROGRAMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/03      9 GOLD PURCHASE BY MONGOLIA'S CENTRAL BANK DROPS 19.5 PCT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/03      10 ECOSYSTEM RESILIENCE PROJECT CONCLUDES, ADDING 1.2 MILLION HECTARES OF PROTECTED LAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/03      ЗАСГИЙН ГАЗАР ГАНХАХ СУРГААР ВАЛЮТЫН ХАНШ ӨСӨЖ, ТӨГРӨГ СУЛАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/06     “НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/06     ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ӨНӨӨДРӨӨС ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/06     ХАНЫН МАТЕРИАЛД 1800 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/05     БУДДИЗМ БА ШИНЖЛЭХ УХААН: БЯСАЛГАЛ ХҮНИЙГ ХААНА, ЮУНД ХҮРГЭДЭГ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/05     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БОЛОН НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМЫН ОГТЛОЛЦЛЫН ЦЭГТ УЛААН ШУГАМ ТАТЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/05     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД 3.2 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ РЕКОРД ТОГТООЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/05     14 ДЭХЬ УДААГИЙН MBCCI’S “ DOING BUSINESS WITH MONGOLIA SEMINAR & CHRISTMAS RECEPTION” B2B NETWORKING БОЛОН БИЗНЕС ХӨТӨЛБӨР 2025 ОНЫ 12 САРЫН 08 -13 ЛОНДОН ХОТ, ИХ БРИТАНИ (БҮРТГЭЛ ХААГДАХ ГЭЖ БАЙНА) WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/10/03     ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     “СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 2027 ОНЫ III УЛИРАЛД ДУУСНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03    

Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт улаан шугам татлаа www.eagle.mn

Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт өнөөдөр улаан шугам татлаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Богдхан уулын Залаатын ам орчимд замын трассын дагуу ажиллалаа. 
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Туулын хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт зургаан эгнээ 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт буюу 7.2 км үргэлжлэх гүүрэн байгууламж нь Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл байх юм. Өнөөдөр бид нарийвчилсан зургийн дагуу улаан шугам татаж байгаа нь Нэгдүгээр тойрог зам болон Туулын хурдны замын олон түвшний огтлолцлоор гарах эхний огтлолцох цэг дээр улаан шугам татаж байна. Үргэлжлүүлэн зүүн тийш Налайхын зам, баруун тийш Маршалын гүүр рүү холбогдох ажлуудыг хийнэ. Туулын хурдны замыг 2027 оны наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Цаашлаад 2028 оны наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд тоноглол болон камержуулалтын системийг бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн” гэв.
Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн “Өнөөдрийн байдлаар замын зураг төслийн ажлыг эцэслэн баталсан. Бүтээн байгуулалтын ажил өрнөх эхлэл болон төгсгөл цэгээс трассын дагуу түр зам тавих ажил үргэлжилж байна. Мөн гурван байршилд төслийн гүйцэтгэгчийн кемпийн барилгын ажил эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 15-нд бүрэн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа юм. Энэ оны хувьд бүтээн байгуулалтын удирдлагын түвшинд 30-40 хүн ажиллаж байна. Ирэх онд 1000-1500 орчим хүн уг төсөлд ажиллана гэсэн тооцоолол гарсан” гэлээ.
Газар чөлөөлөлтийн талаар НГЗБА-ны Газар чөлөөлөх II хэлтсийн Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ш.Амартайван “Туулын хурдны замын газар чөлөөлөлтөд Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт 132 нэгж талбар өртөж буй. Үүнээс эхний ээлжийн 22 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож, газрыг чөлөөлсөн. Үлдсэн нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна” хэмээв.
Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжны ачаалал 5–17 хувиар буурах тооцоо, судалгаатай. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна. Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, түгжрэл буурах, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох олон талт ач холбогдолтой.



Нийтэлсэн огноо2025-10-05