Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаалж эхэлнэ www.eagle.mn
Нийслэл хотын гэр хорооллын айл өрхөд энэ жил шинэ төрлийн буюу хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаж эхэлнэ.
25 килограммын шуудай хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр иргэдэд худалдаалах бөгөөд иргэний үнэмлэхний QR код, Hotula аппликэйшн болон сайн карт ашиглан төлбөрөө төлөх боломжтой аж.
Hotula апп ашиглах боломжгүй, сайн картгүй бол иргэний үнэмлэхний QR кодоо уншуулах эрхээ 70119400 дугаарт холбогдож нээлгэнэ. Хагас коксон түлшийг худалдаалж эхэлж байгаа талаар өнөөдөр 13:00 цагт Налайх дахь Тавантолгой түлшний үйлдвэрээс мэдээлэл хийх аж.
"Нийслэлийн долоон дүүрэгт миддлингийн шахмал түлш худалдаж байгаа дараах цэгүүдэд хагас коксон түлшийг хамтад нь худалдана. Иргэд сонголтоороо авна" хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-10-06