1 MONGOLIA BEGINS EXPORTING LIVE SHEEP TO UZBEKISTAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/25      2 KOJI KURUSHIMA: KDDI INJECTED MORE THAN $1 BILLION THROUGH MOBICOM IN MONGOLIA WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2024/12/25      3 SOLAR, EVS AND A BIG EXIT FROM COAL: 2024’S GOOD CLIMATE NEWS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2024/12/25      4 OVER 636,000 MONGOLIANS USE THE WHAT3WORDS APPLICATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      5 CHINA EXPRESSES READINESS TO RESOLVE GASHUUNSUKHAIT-GANTSMOD CROSS-BORDER RAILWAY PROJECT ISSUES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      6 BOGD BANK AND FMO BEGIN COOPERATION TO SUPPORT SMES AND GREEN PROJECTS IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      7 THE BANK OF MONGOLIA: LEGAL REFORMS NEEDED TO ENSURE CENTRAL BANK INDEPENDENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/25      8 SNOW COVERS OVER 60 PCT OF MONGOLIAN TERRITORY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/24      9 DIGITAL TRANSFORMATION AND DEVELOPMENT OF ARTIFICIAL INTELLIGENCE DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/24      10 MONGOLIAN AND JAPANESE AIRPORTS TO EXCHANGE BEST PRACTICES AND ENHANCE SERVICE QUALITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/24      Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ УРТ БОЛОН БОГИНО ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ӨНӨӨДӨР БАТЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ОРЛУУЛАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ЭХЯ: ДЦС-3-ЫГ 300 МВТ-ААР ӨРГӨТГӨХ ТӨСЛИЙН ӨРТӨГ 1.3 ТЭРБУМ ЕВРО БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ 100 САЯ ТОННД ХҮРГЭХ ЗАМЫГ ЗАСАХ ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 8.1 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ЗГ: "ОРАНО МАЙНИНГ" ХХК ЭХНИЙ САНХҮҮЖИЛТЭЭР 500 САЯ ДОЛЛАРЫГ ГАРГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     МОНГОЛБАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ ҮЛДЭГДЭЛ ₮10.7 ИХ НАЯД БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 21 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24     БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨСЛИЙГ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГЭЭР ШИЙДВЭРЛЭХЭД БЭЛЭН ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 78.5 САЯ ТОННД ХҮРЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24    

Нэмэлтээр дахин зургаан чиглэлд тусгай автобус гаргана www.montsame.mn

Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэл Улаанбаатар хот 2025 оны гуравдугаар сарын 1 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
Энэ хүрээнд Нийслэлийн онцгой комиссоос хэрэгжүүлж буй ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөгөө гаргаж, үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Богино хугацаанд яндангүй бүс тогтоож, бүсэд хамрагдах өрхийн судалгаа, бүсийн зураглалыг нарийвчлан гаргах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр тооцоо судалгааг гаргаж эхэлснийг албаныхан хэллээ.
Энэ талаар Нийслэлийн орлогч дарга А.Амартүвшин “Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын онцгой комиссоос өгсөн үүргийг хэрэгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабыг байгуулан шахмал түлшний стандарт, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, утаа үүсгэгч гуравдагч эх үүсвэрийн хяналт шалгалтыг зохион байгуулж байна” гэв.
Шуурхай штабаас нийслэлийн 105 хорооны 47462 өрх, 1437 аж ахуйн нэгж сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэг, иргэн, обьектын харуул манааны байр, цэргийн анги байгууллагын уурын зуух, шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн байр, нийтийн байр, түргэн үйлчилгээний цэг, авто засвар, дугуй засвар зэрэг нийт 2933 хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх чиглэлээр 31516 зөвлөмж, 181 мэдэгдэл, 20 шаардлага хүргүүлсэн байна. Шалгалтын явцад тос, масло түлсэн, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам зөрчсөн зэрэг зөрчил илэрсэн байна.
Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой иргэдийг цэвэр агаарт амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлж, “Сүхбаатарын талбай-Скай ресорт”, “Офицеруудын ордон- Тэрэлж” чиглэлд нэмэлт автобус явуулж эхэлсэн. Тэгвэл нэмэлтээр дахин зургаан чиглэлд тусгай зориулалтын автобус гаргахаар төлөвлөжээ.


Нийтэлсэн огноо2024-12-24