Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.1 хувиар нэмэгджээ www.eagle.mn
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.1, өмнөх оны эцсийнхээс 7.7, өмнөх сарынхаас 1.7 хувиар нэмэгджээ.
Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.3, хүнсний бус барааны бүлгийн үнэ 8.4, барааны бүлгийн үнэ 6.1, үйлчилгээний бүлгийн үнэ 14.6 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийтэлсэн огноо2024-12-25