1 MONGOLIA BEGINS EXPORTING LIVE SHEEP TO UZBEKISTAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/25      2 KOJI KURUSHIMA: KDDI INJECTED MORE THAN $1 BILLION THROUGH MOBICOM IN MONGOLIA WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2024/12/25      3 SOLAR, EVS AND A BIG EXIT FROM COAL: 2024’S GOOD CLIMATE NEWS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2024/12/25      4 OVER 636,000 MONGOLIANS USE THE WHAT3WORDS APPLICATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      5 CHINA EXPRESSES READINESS TO RESOLVE GASHUUNSUKHAIT-GANTSMOD CROSS-BORDER RAILWAY PROJECT ISSUES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      6 BOGD BANK AND FMO BEGIN COOPERATION TO SUPPORT SMES AND GREEN PROJECTS IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      7 THE BANK OF MONGOLIA: LEGAL REFORMS NEEDED TO ENSURE CENTRAL BANK INDEPENDENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/25      8 SNOW COVERS OVER 60 PCT OF MONGOLIAN TERRITORY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/24      9 DIGITAL TRANSFORMATION AND DEVELOPMENT OF ARTIFICIAL INTELLIGENCE DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/24      10 MONGOLIAN AND JAPANESE AIRPORTS TO EXCHANGE BEST PRACTICES AND ENHANCE SERVICE QUALITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/24      Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ УРТ БОЛОН БОГИНО ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ӨНӨӨДӨР БАТЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ОРЛУУЛАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ЭХЯ: ДЦС-3-ЫГ 300 МВТ-ААР ӨРГӨТГӨХ ТӨСЛИЙН ӨРТӨГ 1.3 ТЭРБУМ ЕВРО БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ 100 САЯ ТОННД ХҮРГЭХ ЗАМЫГ ЗАСАХ ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 8.1 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ЗГ: "ОРАНО МАЙНИНГ" ХХК ЭХНИЙ САНХҮҮЖИЛТЭЭР 500 САЯ ДОЛЛАРЫГ ГАРГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     МОНГОЛБАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ ҮЛДЭГДЭЛ ₮10.7 ИХ НАЯД БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 21 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24     БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨСЛИЙГ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГЭЭР ШИЙДВЭРЛЭХЭД БЭЛЭН ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 78.5 САЯ ТОННД ХҮРЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24    

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина www.bloombergtv.mn

Монгол, Францын хамтарсан ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг судалж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах талаар тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэв
Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд стратегийн ач холбогдолтой ордын Төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
Төслийн хугацаанд нийт 5.1 тэрбум ам.долларын орлогыг Монгол Улсад оруулах тооцоотой байна. Тодруулбал: улсын төсөвт нийт 4.4 тэрбум ам.доллар, хуримтлалын санд 593 сая ам.доллар, ирээдүйн өв санд 36 сая ам.доллар зэргийг төвлөрүүлэхээр байгааг ЗГХЭГ-ын дарга мэдээллээ. Мөн орон нутгийн хөгжилд 44 сая ам.доллар зарцуулж, 1600 орчим ажлын байр бий болгоно.
Хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр байгуулахаар тохиролцсон байна. Бүтээн байгуулалтыг 2028 он хүртэл хийж, эхний ээлжид хөрөнгө оруулагч талаас 500 сая ам.долларын санхүүжилт хийхээр төлөвлөж байгаа аж.
Мөн төслөөс хүртэх бусад үр өгөөжийн хувьд Монгол Улс АМНАТ, ААНОАТ, давуу эрхийн 10 хувийн хувьцааны ногдол ашиг авна.
Цөмийн энергийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр суурь болон тусгай АМНАТ-ийг тус бүр таван хувь, өсөн нэмэгдэхийг нь зах зээлийн үнээс хамаарч 0-9 хувь байхаар заажээ. Энэ хүрээнд Монголын талын хүртэх өгөөж доод тал нь 15 хувь байна гэж тооцоолж байгаа юм.
Төслийн үр өгөөжид байгаль орчин бохирдуулсан, ус ашигласны төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг тооцохгүй. Харин “know-how” маркетингийн зардлыг зардал бус үр өгөөжид тооцохоор тохиролцсоныг ЗГХЭГ мэдээллээ. Газар дор уусган баяжуулах технологи ашиглах бөгөөд гурван жил тутамд байгаль орчны аудит хийлгэхээр гэрээнд тусгасан байна.


Нийтэлсэн огноо2024-12-25