1 MONGOLIA BEGINS EXPORTING LIVE SHEEP TO UZBEKISTAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/25      2 KOJI KURUSHIMA: KDDI INJECTED MORE THAN $1 BILLION THROUGH MOBICOM IN MONGOLIA WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2024/12/25      3 SOLAR, EVS AND A BIG EXIT FROM COAL: 2024’S GOOD CLIMATE NEWS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2024/12/25      4 OVER 636,000 MONGOLIANS USE THE WHAT3WORDS APPLICATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      5 CHINA EXPRESSES READINESS TO RESOLVE GASHUUNSUKHAIT-GANTSMOD CROSS-BORDER RAILWAY PROJECT ISSUES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      6 BOGD BANK AND FMO BEGIN COOPERATION TO SUPPORT SMES AND GREEN PROJECTS IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      7 THE BANK OF MONGOLIA: LEGAL REFORMS NEEDED TO ENSURE CENTRAL BANK INDEPENDENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/25      8 SNOW COVERS OVER 60 PCT OF MONGOLIAN TERRITORY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/24      9 DIGITAL TRANSFORMATION AND DEVELOPMENT OF ARTIFICIAL INTELLIGENCE DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/24      10 MONGOLIAN AND JAPANESE AIRPORTS TO EXCHANGE BEST PRACTICES AND ENHANCE SERVICE QUALITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/24      Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ УРТ БОЛОН БОГИНО ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ӨНӨӨДӨР БАТЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ОРЛУУЛАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ЭХЯ: ДЦС-3-ЫГ 300 МВТ-ААР ӨРГӨТГӨХ ТӨСЛИЙН ӨРТӨГ 1.3 ТЭРБУМ ЕВРО БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ 100 САЯ ТОННД ХҮРГЭХ ЗАМЫГ ЗАСАХ ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 8.1 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ЗГ: "ОРАНО МАЙНИНГ" ХХК ЭХНИЙ САНХҮҮЖИЛТЭЭР 500 САЯ ДОЛЛАРЫГ ГАРГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     МОНГОЛБАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ ҮЛДЭГДЭЛ ₮10.7 ИХ НАЯД БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 21 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24     БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨСЛИЙГ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГЭЭР ШИЙДВЭРЛЭХЭД БЭЛЭН ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 78.5 САЯ ТОННД ХҮРЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24    

Нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэх замыг засах Гашуунсухайт-Ганцмодын хэлэлцээрийн эргэн тойронд... www.bloombergtv.mn

Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтыг холбох төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар жилд 30-50 сая тонн хүртэлх нүүрс экспортод гаргах боломжтой
Бараг 16 жилийн турш гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн хэлэлцээрийг “Orano Mining”-тай байгуулах гэрээний хамт Засгийн газар энэ пүрэв гарагт УИХ-д өргөн барина. Төслийг хэрэгжүүлснээр Монголд ирэх давуу талууд, мөн гэрээтэй хамт яригдаж буй цогц асуудлуудыг товчхон хүргэж байна.
Урагшилъя гэвэл холбох ёстой
Боомтын хил холболтын асуудлыг хоёр орны Засгийн газар хооронд олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн байгаагаа БНХАУ-ын тал илэрхийлжээ. Өнгөрсөн сард Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болж, гэрээнд шаардлагатай бүх эрх зүйн орчин бүрдээд байв.
Автомашины тээвэрлэлтээр Монгол Улс дээд тал нь жилд 85 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай тул цаашид экспортоо 100 сая тонн давуулна гэвэл хил дамнасан төмөр зам холбох зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.
ТЭЗҮ-д нь тусгаснаар хил дамнасан төмөр зам өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой байх бөгөөд төсөл хэрэгжсэнээр Монголын нүүрсний экспорт жилд 30-50 сая тонноор нэмэгдэж, тээврийн зардал хоёр дахин буурах зэрэг эдийн засгийн өндөр ач холбогдолтойг салбарын яам онцолж буй.
Түүнчлэн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 3.5 тэрбум ам.доллароор өсөх, нүүрсний экспортын жилийн орлого 2.8 дахин нэмэгдэх гэх мэт ирээдүйн үр өгөөжийг тооцоолжээ. Цаашлаад Ханги, Бичигтийн боомтуудыг төмөр замаар холбох ажлын эхлэл тавигдах юм.
Хэцүү нөхцөлүүд
БНХАУ-ын талаас 4.1 тэрбум юанийн хөрөнгөөр төслийг гүйцэтгэх “China Energy Investment Corp.” нь хэлэлцээрийн хүрээнд нүүрс худалдах, худалдан авах, олборлолт нэмэгдүүлэх гэрээний цогц асуудлаар Монголын талтай тохиролцохоор зорьж ирсэн юм. Үүнтэй холбоотой гарсан УИХ-ын 68 дугаар тогтоолд “China Energy”-тэй жилд 20 сая тонноос доошгүй хэмжээний нүүрс нийлүүлэх харилцан ашигтай, урт хугацааны гэрээ байгуулахыг зөвшөөрөхөөр тусгажээ.
Хэдий тийм боловч “China Energy”-ийн зүгээс нүүрсний үнийг Уул уурхайн биржийн хуульд заасан дундаж үнээр бус, өмнөх “Chalco”-ийн гэрээнд тусгаснаар тохиролцох сонирхолтой байгаа аж. Мөн тус компани тээврээ өөрсдөө хийх нөхцөл тавьсан тул Монголын нүүрс тээврийн компаниудад асуудал үүсэх төлөвтэй байна.
2014 онд байгуулсан санамж бичгийн дагуу БНХАУ-ын тал төмөр замаа барьж дуусгасан ч Монгол дахь үл ойлголцол, улс төрийн асуудлаас шалтгаалан алдагдсан боломжийн өртөг тэнгэрт хаджээ. Ганцмод боомт хүртэл барьсан төмөр замыг 10 жил ашиглаагүйгээс 2.7 тэрбум юань алдсан гэж БНХАУ тооцоолсон ч хэлэлцээрийн хүрээнд энэхүү хохирлыг Монголоос нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлснийг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд хэлж байлаа.
Хоёр улс эдгээр асуудлаар харилцан ойлголцолд хүрч, гэрээ байгуулагдвал 2027 он гэхэд төслийн бүх бүтээн байгуулалт дуусаж, төмөр замын тээвэр эхлэх тооцоотой байна.


Нийтэлсэн огноо2024-12-25