1 MONGOLIA BEGINS EXPORTING LIVE SHEEP TO UZBEKISTAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/25      2 KOJI KURUSHIMA: KDDI INJECTED MORE THAN $1 BILLION THROUGH MOBICOM IN MONGOLIA WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2024/12/25      3 SOLAR, EVS AND A BIG EXIT FROM COAL: 2024’S GOOD CLIMATE NEWS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2024/12/25      4 OVER 636,000 MONGOLIANS USE THE WHAT3WORDS APPLICATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      5 CHINA EXPRESSES READINESS TO RESOLVE GASHUUNSUKHAIT-GANTSMOD CROSS-BORDER RAILWAY PROJECT ISSUES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      6 BOGD BANK AND FMO BEGIN COOPERATION TO SUPPORT SMES AND GREEN PROJECTS IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      7 THE BANK OF MONGOLIA: LEGAL REFORMS NEEDED TO ENSURE CENTRAL BANK INDEPENDENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/25      8 SNOW COVERS OVER 60 PCT OF MONGOLIAN TERRITORY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/24      9 DIGITAL TRANSFORMATION AND DEVELOPMENT OF ARTIFICIAL INTELLIGENCE DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/24      10 MONGOLIAN AND JAPANESE AIRPORTS TO EXCHANGE BEST PRACTICES AND ENHANCE SERVICE QUALITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/24      Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ УРТ БОЛОН БОГИНО ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ӨНӨӨДӨР БАТЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ОРЛУУЛАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ЭХЯ: ДЦС-3-ЫГ 300 МВТ-ААР ӨРГӨТГӨХ ТӨСЛИЙН ӨРТӨГ 1.3 ТЭРБУМ ЕВРО БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ 100 САЯ ТОННД ХҮРГЭХ ЗАМЫГ ЗАСАХ ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 8.1 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ЗГ: "ОРАНО МАЙНИНГ" ХХК ЭХНИЙ САНХҮҮЖИЛТЭЭР 500 САЯ ДОЛЛАРЫГ ГАРГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     МОНГОЛБАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ ҮЛДЭГДЭЛ ₮10.7 ИХ НАЯД БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 21 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24     БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨСЛИЙГ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГЭЭР ШИЙДВЭРЛЭХЭД БЭЛЭН ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 78.5 САЯ ТОННД ХҮРЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24    

БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ www.eagle.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй нартай уулзлаа. Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар ярилцав.
БНХАУ-ын Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлыг хоёр орны Засгийн газар хооронд олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн буйгаа албан ёсоор илэрхийллээ. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл нь 2009 оноос хойш яригдсан бөгөөд 16 жил гацсаны эцэст Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын тавны өдөр талууд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар уг төсөл дахин хөдлөхөөр болсон.
Тус төслийг хэрэгжүүлснээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх бодит боломж бүрдэх юм.


Нийтэлсэн огноо2024-12-24