Орон сууцны үнэ 13 хувиар нэмэгджээ www.montsame.mn
Улаанбаатар хотод энэ оны 11 дүгээр сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 13.6, өмнөх сарынхаас 1.9 хувиар нэмэгдсэн байна.
Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 10.9, өмнөх сарынхаас 1.7 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 15.3, өмнөх сарынхаас 2 хувиар нэмэгджээ.
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ өнгөрсөн 11 дүгээр сард 4.68 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 5.52 сая төгрөг, хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.25 сая төгрөг болж, дээрх дүүрэгт хамгийн их буюу 5.22 сая төгрөгийн үнэтэй байлаа.
Шинэ орон сууцны дундаж үнийг 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 34 хувь (1401.1 мянган төгрөг)-аар нэмэгдсэн нь хамгийн их, Хан-Уул дүүрэгт 9.6 хувь (414.4 мянган төгрөг)-аар нэмэгдсэн нь хамгийн бага байв. Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 23.9 хувь (1006.6 мянган төгрөг)-аар нэмэгдсэн нь хамгийн их, Сонгинохайрхан дүүрэгт 11.3 хувь (291.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Нийтэлсэн огноо2024-12-25