1 MONGOLIA BEGINS EXPORTING LIVE SHEEP TO UZBEKISTAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/25      2 KOJI KURUSHIMA: KDDI INJECTED MORE THAN $1 BILLION THROUGH MOBICOM IN MONGOLIA WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2024/12/25      3 SOLAR, EVS AND A BIG EXIT FROM COAL: 2024’S GOOD CLIMATE NEWS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2024/12/25      4 OVER 636,000 MONGOLIANS USE THE WHAT3WORDS APPLICATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      5 CHINA EXPRESSES READINESS TO RESOLVE GASHUUNSUKHAIT-GANTSMOD CROSS-BORDER RAILWAY PROJECT ISSUES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      6 BOGD BANK AND FMO BEGIN COOPERATION TO SUPPORT SMES AND GREEN PROJECTS IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/25      7 THE BANK OF MONGOLIA: LEGAL REFORMS NEEDED TO ENSURE CENTRAL BANK INDEPENDENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/25      8 SNOW COVERS OVER 60 PCT OF MONGOLIAN TERRITORY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/24      9 DIGITAL TRANSFORMATION AND DEVELOPMENT OF ARTIFICIAL INTELLIGENCE DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/24      10 MONGOLIAN AND JAPANESE AIRPORTS TO EXCHANGE BEST PRACTICES AND ENHANCE SERVICE QUALITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/24      Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ УРТ БОЛОН БОГИНО ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ӨНӨӨДӨР БАТЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ОРЛУУЛАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ЭХЯ: ДЦС-3-ЫГ 300 МВТ-ААР ӨРГӨТГӨХ ТӨСЛИЙН ӨРТӨГ 1.3 ТЭРБУМ ЕВРО БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ 100 САЯ ТОННД ХҮРГЭХ ЗАМЫГ ЗАСАХ ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЭРГЭН ТОЙРОНД... WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 8.1 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ЗГ: "ОРАНО МАЙНИНГ" ХХК ЭХНИЙ САНХҮҮЖИЛТЭЭР 500 САЯ ДОЛЛАРЫГ ГАРГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     МОНГОЛБАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ ҮЛДЭГДЭЛ ₮10.7 ИХ НАЯД БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 21 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24     БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨСЛИЙГ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГЭЭР ШИЙДВЭРЛЭХЭД БЭЛЭН ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 78.5 САЯ ТОННД ХҮРЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/24    

"Нэг уут бэлэг 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулдаг" www.news.mn

Нэг уут хүүхдийн бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулагдаж байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс хэд дахин өндөр байгааг албаныхан мэдээллээ. Хүүхэд бэлгээ нэг хоногийн дотор идэж дуусгадаг. Тийм учраас "Сахаргүй бэлэг" уриалгыг гаргаж байгаа талаар мэдээллээ. Хүүхдийн бэлгэн дэх ундаа нь стандарт хэмжээнээс хэд дахин их сахар агуулж байна. Таван багц бэлгэнд 37 нэр төрлийн бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийхэд 591 ккал илчлэгтэй буюу ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.8 дахин өндөр байна. ДЭМБ-ын нэмэлт чихрийн хэмжээг нийт илчлэгийн таван хувиас багагүй байхаар зөвлөдөг.
Жишээлбэл, 7-10 настай эрэгтэй хүүхэд 1820 ккал илчлэг, эмэгтэй хүүхэд 1650 ккал илчлэг хүнсээр авах хэмжээтэй байдаг.
НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан "Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудлын нэг бол бага насны хүүхдүүдийн илүүдэл жин таргалалт юм. Улсын хэмжээнд 2023 онд хийгдсэн Хүн амын хоол тэжээлийн үндэсний 6 дугаар судалгаанаас хүүхдийн илүүдэл жин, таргалалт, чихэрлэг хүнсний хэрэглээтэй холбоотой дараах үр дүн урьдчилсан байдлаар гарсан байна. Үүнд:
Монгол улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь зохистой байдлаар хооллож чадахгүй байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь насандаа тохирсон давтамжаар, зохих нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй, 31.8% жимс, хүнсний ногоо огт хэрэглэхгүй байна.
Бага насны хүүхдийн нэмэгдэл хооллолтын дадлын үзүүлэлтүүд 2017 оны түвшнээс сайжраагүй төдийгүй, их тосонд шарсан эрүүл бус хүнсний хэрэглээ (42.2%) харьцангуй түгээмэл, 3 хүүхэд тутмын 1 чихэрлэг ундаа хэрэглэж байна. Түүнчлэн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн суралцагчдын 19.6% илүүдэл жинтэй, тарган 6.2% байгаа нь тогтоогдсон.
Илүүдэл жин ба таргалалтын тархалтын түвшин охидтой харьцуулахад хөвгүүдийн дунд, орон нутагтай харьцуулахад хотын хүүхдийн дунд илүү их байна. Илүүдэл жингийн тархалтын түвшинг хүүхдийн насаар харьцуулан үнэлэхэд,
6-9 нас 24.5 хувь
10-12 нас 22.4 хувь
13-15 нас 13.6 хувь
16-19 нас хүүхэд 15.7 хувь байна.
Дээрх үр дүнгээс харахад хоол хүнсний нэр төрөл, хэрэглээг өөрчлөх, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх замаар бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн дундах жингийн илүүдлийг бууруулах, цаашид жин нэмэх, насанд хүрсэн хойноо илүүдэл жин ба таргалалттай холбоотой архаг өвчлөлд өртөх эрсдэлээс сэргийлэх асуудал нэн тулгамдаж байна.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/-ын захирал О.Нандин-Эрдэнэ "Стандарт хэмжилзүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори шинэ жилийн баяр болж буй эдгээр өдрүүд буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 16- 20 ны хооронд томоохон худалдааны төвүүдэд худалдан борлуулж буй хүүхдийн ууттай бэлгэнд хүнсний хими, хүнсний нэмэлт, хор судлал, хүнд металл, микробиологийн шинжилгээ, хаяг, шошгожилтод стандарт арга аргачлалын дагуу шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, тандалт судалгааг хийхэд,
Стандартын шаардлага хангаагүй үзүүлэлт нэг гарсан бөгөөд ундааны дээжийн хуурай бодисын хэмжээ MNS 0687-1:2012 төрөл бүрийн жимс жимсгэнэ, ногооны шүүс. техникийн ерөнхий шаардлагын дагуу 4-9% байх ёстойгоос 13% байв. Энэ нь ундааны сахарын агууламж стандартад заасан хэмжээнээс их байгааг илтгэж байна.
Бэлгийн багц тус бүрд орсон бүтээгдэхүүний нийт жин нь 732-1085г, эдгээр бэлгийн нийт жинд агуулагдах сахарын хэмжээг тооцож үзэхэд 18.9-28.0 хувь үүнийг массаар илэрхийлбэл 145.8-361.5г сахар нэг уут бэлгэнд агуулагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотон хийсэнтэй ижил хэмжээтэй сахар агуулагдаж байна. Мөн бэлгийн багцад орсон бүтээгдэхүүнүүд нь хаяг, шошгын стандартын шаардлага огт хангахгүй байна" гэв.


Нийтэлсэн огноо2024-12-24