1 COAL EXPORT OF MONGOLIA EXPECTED TO SURPASS 80 MILLION TONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/26      2 MNT 4 TRILLION GENERATED IN THE FUTURE HERITAGE FUND OF MONGOLIA'S SOVEREIGN WEALTH FUND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/26      3 JOINT PROJECT TO IMPROVE ROAD MAINTENANCE IN MONGOLIA ONGOING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/26      4 MONGOLIA DESIGNATES 2025 AS YEAR TO PROMOTE INFRASTRUCTURE DEVELOPMENT IN CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/26      5 MONGOLIA'S FREE TRADE DEAL WITH THE EURASIAN ECONOMIC UNION GETS POSTPONED AFTER BACKLASH FROM BUSINESSES WWW.GLOBALVOICES.ORG  PUBLISHED:2024/12/26      6 NEW ENERGY OVERTAKES THERMAL POWER IN CHINA'S COAL-RICH INNER MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/26      7 MONGOLIA'S CASHMERE DREAMS, PAKISTANI THREADS: A NEW SILK ROAD STORY? WWW.MONGOLIAWEEKLY.ORG PUBLISHED:2024/12/26      8 MONGOLIA BEGINS EXPORTING LIVE SHEEP TO UZBEKISTAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/25      9 KOJI KURUSHIMA: KDDI INJECTED MORE THAN $1 BILLION THROUGH MOBICOM IN MONGOLIA WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2024/12/25      10 SOLAR, EVS AND A BIG EXIT FROM COAL: 2024’S GOOD CLIMATE NEWS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2024/12/25      “ЦАГААН АЛТ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/26     "ЧИНГИС ХААН" БАНКИНД БАЙРШУУЛСАН 100 ТЭРБУМЫГ АВАХ БОЛОМЖТОЙ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/26     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГО, ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭ 6.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/26     МЕТРО БАРИХААР ГАЗРЫН ГАДАРГААС ДООШ 30 МЕТРИЙН ГҮНД 42 ЦЭГИЙГ ӨРӨМДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/26     АЯЛЛЫН КОМПАНИУДЫН ЭРЭЛТ ИХЭСЧ, МОНГОЛЧУУД ДУЛААН ОРОН РУУ "ДҮРВЭЖ" БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/26     "ORANO MINING"-ТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ, ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/26     2025 ОНД НИЙСЛЭЛД ₮4.7 ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/26     Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ УРТ БОЛОН БОГИНО ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ӨНӨӨДӨР БАТЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ОРЛУУЛАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25     ЭХЯ: ДЦС-3-ЫГ 300 МВТ-ААР ӨРГӨТГӨХ ТӨСЛИЙН ӨРТӨГ 1.3 ТЭРБУМ ЕВРО БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/25    

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа www.eagle.mn

Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон арилжааны 10 банк “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай болон ноос, ноолуур, ноосон бүтээгдэхүүн, арьс ширний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитрон банк, Хас банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банк, М банк, Ариг банкны төлөөлөл оролцлоо.
Ирэх жил 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан бөгөөд эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбум, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлтэй зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг тусгаад байна. Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ.
Ингэснээр ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болно.
Мөн ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр шинээр гарна.
Түүнчлэн арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 90.0 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3 мянга гаруй ажлын байр бий болох юм.
Манай улс жилд дунджаар 37 мянган тн хонины ноос, 10 мянган тн ямааны ноолуур, 2 мянган тн тэмээний ноос, 400 тн сарлагийн хөөвөр, 18 сая ширхэг арьс ширэн түүхий эд бэлтгэх нөөцтэй.
Ноос, ноолууран түүхий эдийн 70 гаруй хувийг нь угааж экспортлодог бол арьс, ширэн түүхий эдийн 40 гаруй хувийг л боловсруулж, үлдсэн нөөцөө ашиглаж чадахгүй байна.


Нийтэлсэн огноо2024-12-26