1 FOREIGN MINISTER OF MONGOLIA HOLDS TELEPHONE CONVERSATION WITH UN SECRETARY-GENERAL WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2025/02/05      2 PILOT PROJECT IMPROVES LIVESTOCK MEAT YIELD AND HIDE QUALITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/05      3 ANNOUNCMENT FOR THE SELECTION OF AN INDEPENDENT MEMBER OF THE BOARD OF DIRECTIONS OF “GOLOMT BANK” JSC WWW.GOGO.MN PUBLISHED:2025/02/05      4 PUBLIC TRANSPORT SYSTEM OF ULAANBAATAR CITY FULLY DIGITALIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/05      5 NEW CONTRACT WIN: STRATEGIC COMMUNICATION OF THE EU DELEGATION TO MONGOLIA WWW.LANDELL-MILLS.COM PUBLISHED:2025/02/05      6 THE DIGITIZATION OF THE DIPLOMATIC ARCHIVES OF MONGOLIA’S MINISTRY OF FOREIGN AFFAIRS HAS BEGUN WITH THE SUPPORT OF TURKISH COOPERATION AND COORDINATION AGENCY (TİKA) WWW.TIKA.GOV.TR PUBLISHED:2025/02/05      7 CANCER RESPONSIBLE FOR 1 IN 5 DEATHS IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/02/05      8 TAXES FAVOR AUTHORITIES AND BURDEN CITIZENS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/02/04      9 PROVISIONS OF THE DRAFT LAW ON SUPPORTING PLANNING, DEVELOPMENT, AND PROMOTION OF KHARKHORUM CITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/04      10 IN PREPARATION FOR COP17 IN MONGOLIA: “POST-COP: BUSINESS AND INVESTMENT OPPORTUNITIES” DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/04      ЕРӨНХИЙ САЙДЫН БНХАУ-Д ХИЙХ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ТӨМӨР ЗАМЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ТУЛГАРДАГ ХҮНДРЭЛИЙГ АРИЛГАХЫГ ДААЛГАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     МОНГОЛБАНК: ГВАН I САРД $4.8 ТЭРБУМ БОЛЖ, ӨМНӨХ САРААС 11.2 ХУВИАР БУУРАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     ӨВС, ТЭЖЭЭЛ ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС ХОЁР ДАХИН ХЯМД БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     МХБ: I САРД ₮55.5 ТЭРБУМЫН ҮНЭТ ЦААС АРИЛЖААЛАГДСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     ӨНГӨРСӨН ОНД ХОРТ ХАВДРЫН 8169 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     2025 ОНД ЭМД-ЫН ШИМТГЭЛД ИРГЭД 182 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛНӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     ЗТЯ: I САРД 9.9 САЯ ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭСЭН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 2.9 ХУВИАР БУУРАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/04     ЭМЯ: ХОРТ ХАВДРЫН УЛМААС 2024 ОНД УЛСЫН ХЭМЖЭЭНД 2068 ХҮН ХОРВООГ ОРХИСОН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/04     НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НЫ ӨДРҮҮДЭД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/04    

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэлийг арилгахыг даалгалаа www.montsame.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Бизнес эрхлэх орчны үнэлгээ “Doing business” тайлангийн шалгуур үзүүлэлтийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.
Үүнтэй холбогдуулан бизнес эхлүүлэхэд тулгадаг хүндрэл, шат дамжлагыг арилгах, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Ерөнхий сайдын ахалдаг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнес эрхлэх орчныг сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авах, даваа гараг бүр хуралдаж бизнес эрхлэх орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Мөн,
-Энэ оны нэгдүгээр улиралд багтаан хуулийн этгээд байгуулах шат дамжлагыг цөөрүүлж, цахимжуулан 3 хоногоос илүү хугацаа зарцуулдаггүй болох,
-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үйлдвэр, үйлчилгээний төрлийг цөөлж, хүрээг нь тодорхой хязгаартай болгох, үнэлгээг цахимжуулах зохицуулалтыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулан боловсруулж энэ сард багтаан танилцуулах,
-Аж ахуйн нэгж, байгууллагууд эрчим хүчинд анх холбогдох шат дамжлагыг цөөрүүлж, зарцуулах хугацааг 40 хоногт багтаах,
-Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах үйл ажиллагааг энэ оны хоёрдугаар улиралд багтаан цахим хэлбэрт шилжүүлэх, тус үйл ажиллагааг цахимаар явуулахад зарцуулах дээд хугацааг тодорхой болгох, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох,
-Хуулиас давсан шаардлага, шалгуур тавьсан журмын зохицуулалтыг цэгцэлж, хүчингүй болгохыг зохих албан тушаалтнуудад даалгалаа.


Нийтэлсэн огноо2025-02-05