1xBet тоглоомоор дамжин өнгөрсөн онд 500 сая ам.доллар гадагшаа гарчээ www.eagle.mn
1xBet тоглоомоор дамжин өнгөрсөн онд 500 сая ам.доллар гадагшаа гарсан болохыг Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.
Тэрээр "Иргэд цахимаар бараа, бүтээгдэхүүн авч болдогтой адилхан хүн өөрийнхөө картаар төлбөр, тооцоо хийгээд бооцоот тоглоомд орчихож байгаа юм. 1xBet тоглоомоор дамжин өнгөрсөн онд 500 сая ам.доллар гадагшаа гарсан гэх тооцоо гарч байгаа. Энэ хүмүүсийн алдаж байгаа мөнгөнөөс болж ханш хэлбэлзэж байгаа гэж харахгүй байгаа. Түүнчлэн хувь хүн өөрөө харилцах дансаараа дамжуулан тоглож байгаа учир төв банк хянах боломжгүй. Зохицуулалтын тухайд, тоглож байгаа сайтыг нь хаах хэрэгтэй" гэв.
Нийтэлсэн огноо2025-02-20