2024 онд барилгын салбарын ДНБ-ий өсөлтөд үзүүлэх нөлөө 0.3 нэгж хувь болж өсжээ www.bloombergtv.mn
2024 онд 268 барилгын компани шинээр бүртгүүлсэн байна
2024 онд барилгын салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд үзүүлэх нөлөө нэмэгдэж, 0.3 нэгж хувийн нөлөө үзүүлсэн байна. Салбарын хувьд нийт гүйцэтгэсэн ажлын үнийн дүн 9.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаагаас 7.9 хувийг нь дотоодын бизнесүүд дангаараа гүйцэтгэжээ.
Харин 8.1 их наяд төгрөг буюу 88.8 хувийг дотоодын барилгын байгууллагууд гүйцэтгэсэн нь 2023 оноос 9.4 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Орон сууцны бус төрлийн барилга дундаа үйлдвэрийн төрлийн барилга хамгийн их хөрөнгөөр буюу 1.1 тэрбум төгрөгөөр баригдсан ч өмнөх оноосоо 4.8 хувиар буурсан үзүүлэлт боллоо.
Харин худалдаа үйлчилгээний барилга хамгийн өсөлттэй буюу 20.6 хувиар өсжээ.
2024 онд нийт 268 барилгын компани шинээр бүртгүүлсэн бөгөөд нийт 8565 барилгын компани бүртгэлтэй байгааг статистикийн Бизнес регистрийн сангийн мэдээллээс харж болохоор байна.
Үүнээс гадна Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамнаас бизнесээ эхлүүлж буй барилгын шинэ компаниудад тусгай зөвшөөрөл олгох шалгууруудыг хөнгөлсөн талаар мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-02-21