Нүүрсний үнийн уналт үргэлжилнэ www.bloombergtv.mn
БНХАУ-д нүүрсний эрэлт сул байгаатай зэрэгцээд томоохон компаниуд гарцаа танаж байна
Нүүрсний үнийн уналт богино хугацаандаа үргэлжлэх төлөвтэй байгааг БНХАУ-ын Нүүрсний тээвэрлэлт, түгээлтийн ассоциацийн шинжээч мэдээллээ. Сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрсэн эрчим хүчний нүүрсний үнэ үргэлжлэн унах өндөр магадлалтай байна гэж үзэж байна.
Олборлолт, хэрэглээгээрээ тэргүүлэгч БНХАУ-д эрэлт сул байгаатай зэрэгцээд “Glencore” зэрэг томоохон компаниуд гарцаа танаж байгаа нь үүнд нөлөөлөхөөр байгааг тодотгожээ.
БНХАУ-ын Засгийн газраас эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авах тохиолдолд 2025 оны хоёрдугаар хагасаас нүүрсний эрэлт сэргэх боломжтой байна гэж мэдэгдсэн байна.
Нийтэлсэн огноо2025-02-20