1 HIGH QUALITY MONGOLIAN PRODUCTS SHOULD BE ATTRACTIVE FOR JAPANESE BUYERS VISITING LIFESTYLE WEEK! WWW.RXJAPAN.JP/EN PUBLISHED:2025/02/21      2 MONGOLIAN PUBLIC RAISES OUTCRY OVER AIR POLLUTION AND PUBLIC HEALTH CONCERNS WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/02/21      3 CRÉDIT AGRICOLE CIB SUPPORTS THE GOVERNMENT OF MONGOLIA IN PRICING A US$500 MILLION BOND ISSUANCE AND CONCURRENT TENDER OFFER WWW.CA-CIB.COM  PUBLISHED:2025/02/21      4 MONGOLIA'S BOND RISK PREMIUM DECREASES TO HISTORIC LOW OF 2.27 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/21      5 RECORDED ZINC RESERVES REACH 2.18 MILLION TONS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/02/21      6 GUAM LOSES TO MONGOLIA BY 11, BUT BOTH TEAMS STILL ALIVE IN FIBA ASIA CUP QUALIFICATION WWW.POSTGUAM.COM PUBLISHED:2025/02/21      7 INTERNATIONAL MASTER MUNGUNTUUL TAKES THE LEAD AT FIDE WOMEN'S GRAND PRIX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/21      8 UCHRAL NYAM-OSOR: 36 PROCEDURES ABOVE AND BEYOND LAWS HAVE BEEN TERMINATED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/20      9 MONGOLIA AND CHINA AGREE TO BUILD CROSS-BORDER RAIL LINK WWW.RAILWAYGAZETTE.COM PUBLISHED:2025/02/20      10 MONGOLIA:FINANCIAL REGULATORY COMMISSION APPOINTS NEW CHAIRMAN WWW.ASIAINSURANCEREVIEW.COM PUBLISHED:2025/02/20      САЙН ЧАНАРЫН МОНГОЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ЯПОН ХУДАЛДАН АВАГЧДЫН СОНИРХЛЫГ ТАТАХ БОЛНО WWW.RXJAPAN.JP/EN  НИЙТЭЛСЭН:2025/02/21     УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЗӨӨВӨРЛӨГДӨН БАТЛАГДСАН ГУРАВ ДАХЬ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/21     “ASPIRE MINING”-ИЙН “ОВООТ” ТӨСЛИЙН ГЕОТЕХНИКИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ АМЖИЛТТАЙ ДУУСАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/21     2024 ОНД "ORANO MINING"-ИЙН ЦЭВЭР АШИГ 3 ДАХИН, "RIO TINTO"-ИЙН ЗЭСИЙН АШИГ 75 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/21     МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА БОЛОН ДБҮХБ-ЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНД НЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/02/21     2024 ОНД БАРИЛГЫН САЛБАРЫН ДНБ-ИЙ ӨСӨЛТӨД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ 0.3 НЭГЖ ХУВЬ БОЛЖ ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/21     ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 108-Д ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/21     НҮҮРСНИЙ ҮНИЙН УНАЛТ ҮРГЭЛЖИЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/20     1XBET ТОГЛООМООР ДАМЖИН ӨНГӨРСӨН ОНД 500 САЯ АМ.ДОЛЛАР ГАДАГШАА ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/20     “ASIAN BATTERY METALS” КОМПАНИ “ЯМБАТ" ТӨСЛИЙНХӨӨ ӨРӨМДЛӨГ ХИЙХ БАЙРШЛУУДЫГ ТОДОРХОЙЛОВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/20    

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага болон ДБҮХБ-ын цахим мэдээллийн санд нэгдлээ www.montsame.mn

Үйлчилгээний салбар болон түүний эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг ил тод, нээлттэй болгох зорилгоор Дэлхийн худалдааны байгууллага болон Дэлхийн банкны Үйлчилгээний худалдааны бодлогын мэдээллийн сан (STPD)-д Монгол Улс нэгдлээ.
Манай улс үйлчилгээний салбарын мэдээллээ ДХБ-ын цахим мэдээллийн санд оруулснаар худалдааны бодлогоо олон улсын түвшинд нийцүүлэх боломжийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой. ДХБ-ын мэдээллийн санд оруулах судалгааг тус яамны санаачилгаар Tugs & Co хуулийн фирм гүйцэтгэж, судалгааны тайлангийн хурлыг энэ сарын 19-нд Гадаад харилцааны яаманд зохион байгуулав. Судалгааны хуралд төр засаг, олон улсын байгууллага, хувийн хэвшил болон эрдэмтэд судлаач зэрэг 60 гаруй төлөөлөгч оролцож, санал бодлоо солилцлоо.
Ажил үйлчилгээ нь Монгол Улсын хувьд эдийн засгийн хөгжилд чухал үүргийг гүйцэтгэж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, ажлын байр бий болгох, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг салбар юм. Дэлхийн эдийн засаг улам бүр харилцан уялдаатай болж буй өнөө үед Монгол Улсын үйлчилгээний худалдааны бодлогыг олон улсын тогтолцоотой уялдуулах нь чухал болохыг илтгэгч нар онцлов.
Түүнчлэн ДХБ-аас тусгай зочид Жоселин Магделен болон Лаура Байкер нар судалгааны хуралд цахимаар оролцон Монгол Улс тус мэдээллийн санд нэгдэн орж буй 135 дахь улс болохыг цохон тэмдэглэж, цаашид манай улс тус мэдээллийн санд орсон үйл явцад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, заавар зөвлөмж өгөхөө нотоллоо.
Гадаад харилцааны яам, Tugs & Co хуулийн фирм, Европын холбооны “Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх төсөл”-тэй хамтран Монгол Улсын үйлчилгээний салбарын мэдээллийг тус мэдээллийн санд оруулах ажлыг энэ оны гуравдугаар сард эцэслэн оруулахаар төлөвлөж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.


Нийтэлсэн огноо2025-02-21