Сайн чанарын Монголын бүтээгдэхүүн Япон худалдан авагчдын сонирхлыг татах болно www.rxjapan.jp/en
"Lifestyle Week" олон улсын үзэсгэлэн яармаг нь Японы хамгийн томд тооцогддог Японы болон зүүн азийн голдуу 50.000 орчим худалдан авагч, дилерүүд цугларч бизнесийн яриа хэлцэл, худалдан авалтийн захиалга хийгддэг B2B арга хэмжээ билээ. 7 сард Токио хотод зохион байгуулагдах 20 дахь удаагийн тус үзэсгэлэн яармагт хувцас эдлэл (fashion), бэлэг дурсгал, бичиг хэргийн болон гэр ахуйн эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн, дизайн, хүүхдийн тоглоом эдлэл зэрэг 9 салбарыг хамарсан дунджаар 1100 орчим үйлдвэрлэгч буюу үзэсгэлэнд оролцогчдын 35.000 орчим бараа бүтээгдэхүүн танилцуулагдана.
Одоогийн байдлаар 15 улс орны оролцогчид талбайн 70 хувийг баталгаажуулаад байна. Бараа бүтээгдэхүүнээ экспортлох, гадаад зах зээлд өргөжүүлэх сонирхолтой Монголын үйлдвэрлэгч компаниудыг зохион байгуулагч RX Japan тусгайлан урьж, оролцохыг уриалж байгаа билээ.
Холбогдох асуудлаар Монгол дахь түнш МBD тэй contact@mongolianbusinessdatabase.com 99066062 хаягаар холбогдоорой.
Нийтэлсэн огноо2025-02-21