“Aspire Mining”-ийн “Овоот” төслийн геотехникийн судалгааны ажил амжилттай дуусав www.bloombergtv.mn
“Овоот” ордын нийт нөөцийг 130 сая тонн, үүнээс баталгаат нөөц 76.8 сая тонн, таамаг нөөц 53.3 сая тонн гэж тогтоогоод байна
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани нүүрсний "Овоот" төслийнхөө ахицаас танилцууллаа.
Тус компани барилга угсралтын ажлын өмнөх геотехникийн судалгааны ажлаа эцэслэсэн талаараа мэдэгдэж байна. Ингэснээр тус төслөөс өндөр чанартай коксжих нүүрс олборлох зорилт нь нэг алхам урагшилж байгаа юм.
Судалгааны ажлыг нэгдүгээр сарын 25-31-ний өдрүүдэд дотоодын “Ган хошуу” компанитай хамтран гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг нь энэ долоо хоногт хүлээн авчээ. Улмаар 2025 оны хавар барилгын ажлаа эхлүүлэх боломжтой болж буйг“Aspire Mining” компани мэдэгдэлдээ дурдсан байна.
2024 оны аравдугаар сарын эцсээр тус компани төслийн нүүрсний нөөцийн тооцооллыг шинээр хийж, ордын нийт нөөцийг 130 сая тонн, үүнээс баталгаат нөөц 76.8 сая тонн, таамаг нөөц 53.3 сая тонн гэж тогтоогоод байгаагаа мэдээлсэн юм. Энэ нь “Овоот” төслийг дэлхийн зэрэглэлийн статус бүхий коксжих нүүрсний төсөл болохыг баталгаажуулж байгааг тус компани тухайн үед онцолж байлаа.
Нийтэлсэн огноо2025-02-21