1 DELPHOS ADVISES ON A LANDMARK $150M DEAL FOR MONGOLIAN MORTGAGE CORPORATION - BOLSTERING HOUSING ACCESS WWW.MANILATIMES.NET PUBLISHED:2025/01/31      2 TUUL HIGHWAY TENDER JUST ANNOUNCED WWW.NEWS.MN PUBLISHED:2025/01/31      3 REPRESENTATIVES OF CUBA AND MONGOLIA HOLD TALKS WWW.CUBASI.CU PUBLISHED:2025/01/31      4 MONGOLIA TO PARTICIPATE IN ITS SECOND PISA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/31      5 SURGE IN PEER BULLYING PROMPT URGENT ADVISORY WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/01/31      6 SCHOLARS EMPHASIZE THE ACTIVE EXPANSION OF MONGOLIA'S FOREIGN RELATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/31      7 PATHWAYS FOR MONGOLIA’S JUST ENERGY TRANSITION WWW.JOINTSDGFUND.ORG PUBLISHED:2025/01/31      8 JAPAN'S EMPEROR AND EMPRESS WILL LIKELY VISIT MONGOLIA IN JULY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/30      9 SCHOOLS AND KINDERGARTENS BUILT AND RENOVATED THROUGH ADB FUNDED PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/30      10 ULAANBAATAR'S NEW CENTRAL TREATMENT PLANT TO LAUNCH THIS AUGUST WWW.GOGO.MN PUBLISHED:2025/01/30      32 МЯНГАН ЗУУХНЫ ТЕНДЕРИЙГ ЦУЦАЛСАН Ч 23 МЯНГАН АЙЛЫГ ДУЛААЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/01/31     АВТОБУСАНД 1000 ТӨГРӨГ ТӨЛӨХ ШИЙДВЭР МАРГААШААС ХЭРЭГЖИНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/31     ELIXIR ENERGY: НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН ТӨСЛИЙН ТУРШИЛТ ИДЭВХТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/31     “ASPIRE MINING” НҮҮРС АЧИХ, БЭЛТГЭХ ТӨВ, ЭРДЭНЭТИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЕРМИНАЛЫН ТӨСӨЛДӨӨ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/31     “ХААН БАНК” ХК ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН НИЙТ ХӨРӨНГӨНИЙХӨӨ 34 ХУВИЙГ НОГООН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН САНХҮҮЖИЛТЭД ЗАРЦУУЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/31     НТБГ: НИЙТИЙН ТЭЭВРИЙН БЭЛЭН ТӨЛӨЛТИЙН ОРЛОГО ₮2 ТЭРБУМ ХҮРЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/31     НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ УДИРДЛАГЫН БАГААС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/31     ЯПОНЫ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ХАТАН ХААН МАСАКО НАР ДОЛООДУГААР САРД МОНГОЛД АЙЛЧИЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     2024 ОНД ОХУ-ЫН НҮҮРСНИЙ САЛБАР ХЯМРАЛД ОРСОН БОЛ ӨРСӨЛДӨГЧ АВСТРАЛИ БОЛОН МОНГОЛ УЛС ЭКСПОРТОО ЭРС НЭМЭГДҮҮЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30     ЮРГЕН РИГТЕРИНК: ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ МОНГОЛ УЛСАД ОЛОН БОЛОМЖ НЭЭЖ ӨГНӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/30    

Нэгдсэн үндэстний байгууллагын Монгол Улс дахь удирдлагын багаас мэдэгдэл гаргалаа www.eagle.mn

Нэгдсэн үндэстний байгууллагын Монгол Улс дахь удирдлагын багаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Хүүхэд морь унаж уралдах нь томоохон эрсдэл дагуулж байдгийг анхаарч, тэднийг аливаа аюул, эрсдэлээс ямагт хамгаалах ёстой гэсэн байр сууриа бататгаж байна. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын хуралдааны талаарх Монгол Улсын Шадар сайдын 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан болон бэлтгэл уралдаан зохион байгуулахыг хориглох тухай Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргаж, аливаа соёл, спортын арга хэмжээ, түүний дотор хурдан морины уралдааныг зохион байгуулах эсэхийг орон нутгийн удирдлагад шилжүүлэх тухай мэдэгдсэнд харамсаж байна.
Хурдан морины уралдаан нь унаач хүүхдэд онцгой эрсдэл учруулдгийг санаж, хүүхдийг аливаа аюул, эрсдэлээс ямагт хамгаалах ёстой гэдэг байр сууриа дахин бататгаж, хүүхдийн эрхийг зөрчиж, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учруулж болох энэхүү шийдвэрээ эргэн харахыг уриалж байна.
Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын хүний эрхийн тухай суурь гэрээ, конвенцод нэгдсэн орсон НҮБ-ын гишүүн улс болохын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн билээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенцод Монгол Улс нэгдсэн орсноос хойшхи хорь гаруй жилийн хугацаанд монгол хүүхэд бүрийг хүүхдийн хөдөлмөрөөс, тэр дундаа аюулгүй байдал, эрүүл мэнд, ёс суртахуунд нь хохирол учруулж болзошгүй бүх төрлийн хөдөлмөр эрхлэхээс хуулийн хүрээнд хамгаалсан юм. Эдгээр олон улсын хэм хэмжээг Монгол Улсын дотоодын хууль тогтоомждоо тусгасан бөгөөд үүний дотор хүүхдийг хүчирхийлэх, мөлжихийг хориглодог Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг дурдаж болно.
НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын баг нь НҮБ-ын Хүний эрхийн шинжээчдээс ирүүлсэн удаа дараагийн ажиглалт, зөвлөмжид үндэслэн 2019 оны 12 сарын 20, мөн 2021 оны 7 сарын 2-нд мэдэгдэл гаргаж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан захидал хүргүүлж байсан. Уг мэдэгдэлд дурдсанчлан хурдан морь унаач хүүхэд гэмтэх, амь насаа алдах нөхцөл байдал үүсэж байгаад туйлын их харамсаж байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна. Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийг санан, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт Нэгдсэн Үндэсний Байгууллага гүнээ найдаж байна.
НҮБ-аас Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, эцэг эх, асран хамгаалагч, морины эзэд, уяач, бизнес эрхлэгч, олон нийтэд хандан Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг уриалж байна. Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй Монголын бүх хүүхдэд сайн сайхан ирээдүйг бий болгож, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн аливаа санаачилга, хүчин чармайлтыг дэмжиж ажиллахдаа хэзээд бэлэн байх болно" хэмээжээ.


Нийтэлсэн огноо2025-01-31