500 өрхийн түлшний хэрэглээг нарны эрчим хүчээр шийднэ www.news.mn
Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих, амьжиргааг нэмэгдүүлэх төслийг 2024 оноос эхлэн Нэгдсэн Үндэстний байгууллага /НҮБ/-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй. Энэхүү төслийн хүрээнд 80 гаруй өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжсэн байдаг. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүргийн өрхүүд болон Орхон аймгийн өрхүүд уг төсөл хөтөлбөрт хамрагджээ. Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулах боломжтой гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байв.
Уг төслийн хүрээнд 2025 онд шинээр 500 өрхийг нарны сэргээгдэх эрчим хүч болон нарны панел рүү шилжүүлэх ажил хийгдэж эхэлжээ. Энэ талаар Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодруулахад “агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг нэгээр гэр хорооллын өрхүүдийг нарны панел рүү шилжүүлэх ажил хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар 500 өрхийг нарны эрчим хүчээр хангах ажлыг хийхээр төлөвлөсөн.
Нэг өрх дунджаар 3-5 тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэгдэг. Айл өрхийг сонгохдоо НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс сонгож байгаа бөгөөд буцалтгүй тусламжийн хүрээнд хийж байна" гэлээ.
Нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх сайжруулсан шахмал түлш түлдэг гэх судалгаа бий. Эдгээр өрхүүд агаарын бохирдлыг 60 гаруй хувь, үлдсэн хувийг автомашин болон уурын зуунаас гарч байгаа албаныхан мэдээлж байв. Нийслэл хот 2028 онд гэхэд 1000 айлыг нарны панел буюу сэргээгдэх эрчим хүчээр холбох төлөвлөгөөтэй явж байна. Өнгөрсөн онд 47 айлыг сэргээгдэх эрчим хүчинд холбогджээ.
Нийтэлсэн огноо2025-09-29