АНУ-ын Төрийн департмент Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлийг нийтэлжээ www.montsame.mn
АНУ-ын Төрийн департмент Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлийг нийтэллээ.
Энэ мэдэгдэл нь Монгол Улсыг судлан сонирхож буй АНУ-ын хөрөнгө оруулагчдад Монголын бизнесийн орчны боломж, учирч болох бэрхшээлийн талаар тэнцвэртэй үнэлэлт дүгнэлт өгөхөөс гадна Монгол Улсын төрийн байгууллагын түншүүдэд АНУ-ын болон дотоодын хөрөнгө оруулагчдад эрх тэгш бизнесийн орчин бүрдүүлэх эх сурвалж болох юм.
Тус мэдэгдэлд дурдсанчлан “Монгол Улсын хөгжиж буй зах зээл, байгалийн баялаг нь хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж өгөх боломжтой ч, тус улсын гадаад эдийн засаг, санхүүгийн нөлөөн дэх эмзэг байдал, маргаан шийдэх үйл ажиллагааны үр дүнгүй байдал, дүрэм журам боловсруулах үед талуудын оролцох боломжийн дутмаг байдал, хөрөнгө албадан хураах эрсдэлийг харгалзан үзэж болгоомжтой хандах нь зүйтэй” гэжээ.
Хувийн хэвшлийн хууль эрх зүйн орчин нь ил тод, таамаглах боломжтой байхын үнэ цэнийг Монгол Улс ойлгож, түүний ач холбогдлыг нээлттэй хүлээн зөвшөөрч байгаад АНУ талархалтай ханддаг. АНУ Монгол Улсыг солонгорсон, амьд эдийн засгийн цохилох зүрх нь болсон, үр өгөөжтэй хувийн хэвшлийн салбарыг бий болгох олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэлдүүлэхүйц хууль, журмыг хэрэгжүүлэхийг дэмжиж байна.
Монгол дахь Америкийн худалдааны танхимтай хийсэн уулзалтынхаа үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанган “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хувийн хэвшлийнхэн түүчээлэх хэрэгтэй. Энэ хөгжилд хүрэхийн тулд хариуцлагатай, чанартай дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадах хууль, журам, хөрөнгө оруулалтын орчныг бий болгох шаардлагатай” хэмээн тэмдэглэжээ.
Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлийг (англи хэл дээр) хүлээн авна уу.
Нийтэлсэн огноо2025-09-29